Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнээс өсгөвөрлөгдсөн Candida albicans-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Атопийн арьсны үрэвсэл, C.albicans, Биофильм, ФосфолипазХураангуй
Үндэслэл: Арьсны атопийн үрэвслийн үед арьсны хамгаалах чадвар алдагдан эмгэгжам, хүндрэлд хүрээлэн буй орчны тоосонцор, бохирдолд илүү өртөмхий болохоос гадна арьсны мөөгний халдвараар хүндэрдэг1. Хүүхдэд тохиолдох атопийн арьсны үрэвсэлт өвчний үед кандидийн төрлийн мөөгний зүйлүүд өвчнийг хүндрүүлж, эмчилгээг үр дүн муутай болгож байна.2 Кандидийн төрлийн мөөг нь арьс, салстад байршдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч ба 200 гаруй төрөл судлагдсан байна3. Үүнээс C.albicans, C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь арьс, салст, амны хөндийд түгээмэл тохиолддог.4 Манай орны хувьд арьсны мөөгийг өсгөвөрлөн бодисын солилцооны идэвхи, хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнээс өсгөвөрлөгдсөн Candida albicans-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлийг тодорхойлох. Зорилт: 1. Арьсны мөөгний биофильм үүсгэх идэвхийг тодорхойлох. 2. Арьсны мөөгний фосфолипазагийн идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнд өсгөвөрлөгдсөн кандидийн төрлийн мөөгний омгуудыг судлаачийн зөвшөөрлөөр хэрэглэсэн. C.albicans-ийг Сабуро хлорамфениколтой хатуу тэжээлт орчинд (Sabouraud Chloramphenicol Agar) өсгөвөрлөн сэргээж Грамын будгаар будан микроскопт харж үнэлсэн. Биофильмийн идэвхийг тодорхойлохдоо бичил хавтангийн аргаар шөлөнд өсгөвөрлөн, гэрлийн шингээлт хэмжигчээр хэмжин, оптик нягтыг томъёонд ( Оптик нягтын босго хэмжээ = Сөрөг хяналтын дундаж утга + 3хСөрөг хяналтын стандарт хазайлт (Optical density cut-off value (ODc) = average OD of negative control + 3x standart deviation (SD) of negative control) орлуулан тооцоог хийсэн. Прайс нарын боловсруулсан аргаар өндөгний шартай тэжээлт орчин ашиглан фосфолипазагийн идэвх тодорхойлох шинжилгээг хийхдээ яооцооллыг энэхүү томъёо: 끫뢌 = 끫븖끫뢾 Sgjhgjghjghghjgf 끫뢢 = 2 ∗ 끫뢊 ашиглав. Үр дүн: Нийт өсгөвөрлөгдсөн тохиолдлуудын 54.1% (n=33) нь биофильмийн сул идэвхтэй (≤ODc/ODc < ~ ≤2xODc ) харин 32.8% (n=20) нь биофильм үүсгэх дундаж (2xODc < ~ ≤ 4xODc) идэвхитэй байсан бол биофильмийн идэвх хүчтэй үзүүлдэг (>4хODc) омог 13.1% (n=8)-ийг эзэлж байлаа. Фосфолипазын идэвхийн хувьд нийт омгийн 50% нь хүчтэй, 30% нь дундаж, 20% нь бага болон маш сул идэвхтэй омог байлаа. Дүгнэлт: 1. Эзэн эсэд наалдах чадвартай хоруу чанартай мөөгний омог атопын арьсны үрэвсэлийн хүндрэлд оролцож байна. 2. Атопын арьсны үрэвсэлд эзэн эсийг гэмтээж, инвазив болох үйл явцад оролцдог мөөгний омог агуулж буйг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
