УХТЭ дээр Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх талаар хийгдсэн үйл ажиллагааны танилцуулга

Зохиогчид

  • С.Энхболд Зохиогч
  • Ц.Ганзориг Зохиогч
  • Ц.Билэгтсайхан Зохиогч
  • З.Аръяасүрэн Зохиогч
  • Б.Дулмаа Зохиогч
  • Т.Цэндсүрэн Зохиогч
  • Н.Баярмаа Зохиогч
  • Х.Болор Зохиогч
  • Ц.Уянга Зохиогч
  • М.Орхон Зохиогч
  • Д.Энхцэцэг Зохиогч
  • Ж.Уламсайхан Зохиогч
  • Б.Гантулга Зохиогч
  • Ш.Гансаруул Зохиогч
  • Х.Ганбаатар Зохиогч
  • Н.Эрхүү Зохиогч
  • Г.Тунгалаг Зохиогч
  • Д.Мөнхзул Зохиогч
  • Б.Бумдэлгэр Зохиогч
  • С.Цогтсайхан Зохиогч
  • Н.Хүрэлбаатар Зохиогч
  • Г.Батбаатар (цулцангийн хучуур) эс Зохиогч
  • нарийн гэдэсний хучуур эндосомын дан утаслаг RNA (single stranded RNA Зохиогч
  • ssRNA)-тай эндосомын мембраны TLR-7-той Зохиогч

Түлхүүр үг:

Коронавируст халдвар, Халдвараас сэргийлэх

Хураангуй

2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарлаж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүртгэгдсэн” гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газар 2017 оны Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэн 2020 оны 1-р сард Улсын Онцгой Комиссыг ажиллуулав. Үүний үр дүнд нийгмийн эрүүл мэндийн талаар янз бүрийн арга хэмжээ авч, КОВИД-19-ийн анхны батлагдсан тохиолдол 2020 оны 3-р сарын 10 хүртэл илрээгүй. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн “Гамшгийн Штаб”-ын зүгээс КОВИД-19 халдварын эсрэг зохион байгуулж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг энд танилцуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Билэгтсайхан, Ж.Уламсайхан, Н.Хүрэлбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол