Тархины венийн синусын тромбоз
Түлхүүр үг:
Тархины венийн синусын тромбоз, Полицитеми, Венографи, Тархины ангиографиХураангуй
Тархины венийн синусын тромбоз нь халдварт болон халдварт бус шалтгаанаар үүсэх гавлын доторх вен судасны тромбын бөглөрөл үүсгэдэг өвчин юм. Энэ нь ховор тохиолддог эмгэг бөгөөд насанд хүрэгчдэд 1 саяд 3-4, хүүхдэд саяд 7 буюу залуу хүмүүст голчлон тохиолддог ба нийт өвчтнүүдийн 75% нь эмэгтэйчүүд байна. Нийт өвчлөгсдийн 50 % нь эмчилгээнд үр дүн өгдөггүй бол 10-80% нь нас бардаг. Эрсдэлт хүчин зүйлүүдэд цусны эмгэгүүд(полицитеми, лейкеми,хадуур-эст цус багадалт) тархины хавдар,толгойн гэмтэл, төв мэдрэлийн системийн халдвар (бактерийн менингит, тархины хумхаа, гавлын доторх гипотензи, экстрацеребрал хавдар, нефротик хам шинж, системийн васкулит, эм (цисплатин, метотрексат, стероидууд), мэдрэлийн мэс засал, бүсэлхийн хатгалт, жирэмслэлт, төрсний дараах үе орно. Тархины венийн синусын тромбоз нь хэдийгээр үхэл өндөргэй эмгэг боловч манай оронд дүрс оношилгоо, нарийн багажийн шинжилгээ улам хөгжин сайжирч байгаа ба цаашид энэ эмгэгийн оношилгоо, менежмент, эмчилгээний хувилбаруудыг үргэлжлүүлэн судалж хөгжүүлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
