Хөхний зарим мэс заслын үед эпидурал мэдээгүйжүүлэг хийсэн тохиолдол
Түлхүүр үг:
Цээжний мэс засал, Эпидурал мэдээгүйжүүлэг, Хөх тайрах, Хөхний папилломаХураангуй
Үйлчлүүлэгч 52 настай, эмэгтэй. Маммограмын шинжилгээнд зүүн хөхөнд үүсгэвэр илэрсэн бөгөөд эдийн шинжилгээгээр Intraductal papilloma онош батлагдаж, зүүн хөхийг хэсэгчилэн тайрах мэс засал төлөвлөсөн. Эмэгтэйчүүдийн асуумжаар 4 жирэмслэж, 4 төрсөн. 2019 оны 1 сард цэвэршсэн. Өмнө нь артерийн даралт ихсэх өвчин оношлогдсон, каптоприл уудаг. Өөр хавсарсан өвчингүй. Үзлэгээр үйлчлүүлэгчийн биеийн байдал дунд, ухаан санаа саруул, Глазгов 15 балл. Өвчтний мэс заслын зааланд орж ирэх үеийн амин үзүүлэлтүүдийг хянахад артерийн даралт 140/80 мм муб, пульс минутанд 64, сатураци 96% байв. Өвчтнийг суугаа байрлалд талбай Skinseft G уусмалаар зохих ёсоор халдваргүйжүүлж, липокайн 2% -4мл уусмалаар хэсгийн мэдээгүйжүүлэг хийсэн. T4/T5 түвшинд голын хүрцээр Тоухийн 18G зүүгээр хатгаж, эпидурал хөндийд гуурс байрлуулаад 11см-д бэхлэв. Эпидурал хөндийд 5см гуурс оруулсан. Өвчтнийг байрлуулсны дараа эпидурал гуурсаар тест тун липокайн 1%-4мл хэрэглэсэн бөгөөд үндсэн тун бупивакайн 0.5% -10мл байлаа. Арван минутын дараа С6 түвшин хүртэл хоёр талын мэдэрхүйн хориг үүссэн бөгөөд мэс заслыг эхлүүлсэн. Мэс заслын явцад өвчтний биеийн байдал болон амин үзүүлэлтүүд тогтвортой, седаци, ямар нэгэн эмчилгээ нэмэлтээр хэрэглэх шаардлага гарсангүй. Мэс заслын дараах 3 хоногт эмнэлгээс гарсан. Өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд хөх тайрах мэс заслыг цээжний эпидурал мэдээгүйжүүлгээр хийх нь ерөнхий мэдээгүйжүүлэг болон интубацийн үеийн эрсдлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
