Хүнд зэргийн гипокалеми бүхий бөөрний сувганцрын хүчилшил 1-р хэлбэрийн эмнэлзүйн тохиолдол
Түлхүүр үг:
Бөөрний сувганцрын хүчилшил 1-р хэлбэр, Шигрень хам шинж, Гипокалеми, Анионы зөрүүХураангуй
Бөөрний холын тахир сувганцрын хүчилшил нь нарийн эмгэг жам бүхий ховор тохиолддог амь насанд аюултай электролитын алдагдлаар илэрдэг эмгэг юм. Бид 53 настай эмэгтэй, урьд өмнө нь хүнд зэргийн цусны кали багасалт болон булчин сулрах зовиуртай эмнэлэгт олон удаа хандаж байсан өвчтөний тухай өгүүлнэ. Түүнчлэн нүд хуурайших болон ам хатах зовиуртай. Эхний үзлэгээр хлор ихсэлт бүхий бодисын солицооны ацидоз, хүнд зэргийн кали багасалт, байнгийн шээс хүчиллэг байснаас гадна шээсний анионий зөрүү эерэг байсан нь бөөрний сувганцрын хүчилшил 1-р хэлбэр гэж үзэхэд хүргэсэн. Бид калийн бэлдмэл болон бикарбонатыг эмчилгээнд хэрэглэхэд бөөрний үйл ажиллагаа сайжраагүй, бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд 47 мл/мин/1,73 м2 орчим хэвээр байсан боловч цусны кали тогтворжиж, хүчилшил засарсан. Гипокалеми бүхий өвчтөнүүдийг хүндрэлээс сэргийлэх, үндсэн шалтгааныг илрүүлэх, бөөрний архаг өвчин үүсэхээс сэргийлэхийн тулд нарийн үнэлэх хэрэгтэй. Давтан шалтгаан тодорхойгүй кали багасах нь оношлогоонд чухал ач холбогдолтой. Ийм учир тодорхойгүй кали бага үед үндсэн шалтгааныг илрүүлэх нь чухал юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
