Ходоод-бүдүүн гэдэсний цорго: ходоодны хорт хавдрын ховор тохиолдох хүндрэл

Зохиогчид

  • Б.Ган-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Мэс заслын тасаг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эмгэг судлалын тасаг Цахим хаяг: Dr.pambiga@gmail.com, Утас: Зохиогч
  • Б.Хонгор Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Мэс заслын тасаг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эмгэг судлалын тасаг Цахим хаяг: Dr.pambiga@gmail.com, Утас: Зохиогч
  • Б.Онон Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Мэс заслын тасаг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эмгэг судлалын тасаг Цахим хаяг: Dr.pambiga@gmail.com, Утас: Зохиогч
  • Н.Алтанчимэг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Мэс заслын тасаг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эмгэг судлалын тасаг Цахим хаяг: Dr.pambiga@gmail.com, Утас: Зохиогч
  • Н.Цэцэгдэлгэр Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Мэс заслын тасаг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эмгэг судлалын тасаг Цахим хаяг: Dr.pambiga@gmail.com, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Ходоод-бүдүүн гэдэсний цорго, Ходоодны хорт хавдар

Хураангуй

Ходоод болон бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас үүссэн ходоод-бүдүүн гэдэсний цорго маш ховор тохиолдох бөгөөд үүссэн нийт тохиолдлын 30%-д нь шинж тэмдэг илэрдэг. Үүнд: суулгалт, баас шиг үнэртэй зүйлээр огиж хэхрүүлэх эсвэл бөөлжих, зарим өвчтөнүүд боловсроогүй идсэн зүйлээрээ бөөлжих, турах гэх мэт зовиур түгээмэл. Лабораторийн шинжилгээнд эрдсийн алдагдал болон хүнд зэргийн тэжээлийн дутагдал илэрч зарим өвчтөнд үүнээс үүдэн хэт туранхай (cachexia) үүссэн байдаг. Оношилгооны найдвартай арга нь тодотгогч бодис (бари)-оор бургуй тавьж рентгенд харах, ходоод дурандах, бүдүүн гэдэс дурандах аргууд болно. Үйлчлүүлэгч дээрх зовиуруудын улмаас 2020 оны 9 сард ходоод дурандуулах үед ходоодонд хавдар төст үүсгэвэр байснаас эдийн шинжилгээ авч шинжилгээний үр дүнд ходоодны “Poorly differentiated adenocarcinoma” оношлогдсон байна. Мөн хэвлийн хөндийн тодосгогчтой компьютер томографи шинжилгээнд ходоодны хавдар төст бүтэц оношлогдож уг үүсгэвэр бүдүүн гэдэсний хооронд цорго үүссэн байгаа нь тогтоогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол