Зүрхний титэм судасны дутагдлын үед эсийн гэмтлийн байдлыг морфометрийн болон гравиметрийн аргаар судалсан дүн
Түлхүүр үг:
Dehydrogenase, electron proton flow stoppedХураангуй
Дэлхий нийтэд зүрхний ишеми өвчин ихсэх хандлагатай байна. Уламжлалт Анагаах Ухааны стратегийн зорилтын хүрээнд ургамлын гаралтай шинэ эмийг бүтээх суурь судалгааны аргачлал боловсруулахын тулд туршилтын амьтанд зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг үүсгэж, цусан хангамжгүй болсон ишемийн бичил голомт, түүний эргэн тойрны бүсэд амьсгалын дегидрогеназ ферментийн идэвхи хадгалагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгын хүрээнд Вистар үүлдрийн 200-250±20 гр жинтэй, эрүүл цагаан харханд А.Х.Коган, М.Амбага (1979) нарын аргачлалаар зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг үүсгэж, зүрхний булчингийн үхэжсэн талбай болон зүрхний хөндийн хэмжээг тодорхойлов. Зүрхний титэм судасны дутагдлын үед нитрохөх тетразол будгийг ашиглан тодорхойлоход эрүүл эдийн жин туршилтын хоног ахих тусам буурч байсан бол харин эмгэг загвар үүсгэсэн бүлгийн амьтдын туршилтын 1 дэх хоногийг бусад хоногуудтай харьцуулахад эсийн амьсгал алдагдсан бүсийн талбайн жин 9.63-20.34%-иар ихэссэн (р≤0.05) байв. Ишемийн голомтонд электрон протоны урсгал зогсож, дегидрогеназ ферментийн идэвх ноцтой алдагддаг нь тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Энэбиш, М.Амбага, Д.Амгаланбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
