Чихрийн шижин хэвшинж 2 өвчтөний инсулин тарилгын арга техникийг сайжруулснаар гликемийн хяналтыг үнэлсэн нь

Зохиогчид

  • Х.Мөнхзаяа Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг,УХТЭ Цахим хаяг: Munkhzayaaaa311@gmail.com Зохиогч
  • Б.Батцэцэг Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг,УХТЭ Цахим хаяг: Munkhzayaaaa311@gmail.com Зохиогч
  • Э.Ням-Эрдэнэ Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг,УХТЭ Цахим хаяг: Munkhzayaaaa311@gmail.com Зохиогч
  • Т.Ариунтуяа Бөөр Дотоод Шүүрэл Судлалын Тасаг,УХТЭ Цахим хаяг: Munkhzayaaaa311@gmail.com Зохиогч

Түлхүүр үг:

Insulin injection, glycemic control

Хураангуй

Их Британи улсад хийгдсэн проспектив судалгаагаар (UKPDS) жил бүр чихрийн шижин хэв шинж 2 /ЧШХШ 2/ шинээр оношлогдсон өвчтөний 5-10 хувьд инсулин эмчилгээ шаардлагатай ба 10-12 жилийн дараа энэ тоо ойролцоогоор 80 хувиар нэмэгдэнэ гэж судалжээ. Инсулин тарих зөв арга техник нь чихрийн шижингийн сайн хяналтанд хүрэх зайлшгүй хүчин зүйлийн нэг юм. Судалгаанд оролцогчдыг насны ангиллаар: 61-70 насны 12 (40%), хүйсийн ангиллаар: эр-13 (43,3%), эм-17 (56,7%); чихрийн шижин оношлогдсон хугацаагаар: 11-15 жил 13,0 (43,3%); инсулин тарьсан хугацаагаар: 1-5 жил 16 (53,3%) тус тус эзэлж байна. Инсулин тарилгын олон улсын зөвлөмжийн дагуу авсан асуумж судалгаагаар: инсулин тарилгын талбайг өөрчилдөг эсэх: тийм - 21 (70%), үгүй - 9 (30%); инсулин тарилгын үед чимхэх техник хэрэглэдэг 10 (33,3%), хэрэглэдэггүй 20 (66,7%), 4 мм зүү-6 (20%), 6 мм зүү - 20 (66,7%), нэг удаагийн тариур хэрэглэдэг - 3 (10%), зүү гэмтэхээр сольдог 16 (53,35%) тус тус эзэлж байна. Өлөн үеийн болон хоолны дараах глюкозын түвшин инсулин тарилгын талбайг өөрчлөх, зүүний диаметртай хамааралтай байна. УХТЭ-ийн эмчилгээний тасгуудад ЧШХШ 2-той инсулин эмчилгээтэй хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд үзгэн тариур, 4-6 мм-ийн нэг удаагийн зүү, инсулин тарилгын талбайн хүснэгтийг тус тус хэрэглэн гликемийн хяналтыг сайжруулахын сацуу эмчлүүлэгчийг инсулин тарих зөв арга техникт сургах, эрүүл мэндийн боловсрол олгохыг зөвлөж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ариунтуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл