Нойрон дунд амьсгал тасалдах хам шинжийг илрүүлэх, хянах нь

Зохиогчид

  • Д.Оюун-эрдэнэ Зохиогч
  • Б.Золзаяа Зохиогч

Түлхүүр үг:

Нойр, Амьсгал тасалдах хам шинж, Апноэ

Хураангуй

Нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (Апноэ) нь унтахдаа хурхирч, үе үе залгиурын амьсгалын зам нарийсах, бөглөрсний улмаас амьсгал тасалддаг нойртой холбоотой хам шинж бөгөөд эмчлэхгүй орхих нь зүрх судасны өвчлөл, бодисын солилцооны эмгэг, танин мэдэхүйн өөрчлөлт, сэтгэл гутрал үүсгэдэг. Нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй хүмүүсийн ихэнх нь оношлогдож эмчлэгддэггүй. АНУ-д эрчүүдийн 24 хувьд нь уг хам шинж илэрдэг ба нийгмийн идэвхитэй ид хөдөлмөрийн насны хүмүүсийн насжилтыг богиносдог эмгэг юм. Сувилахуйн практикт нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй өвчтөнүүд элбэг тохиолддог ба эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах, илрүүлэх нь чухал учраас Берлиний асуумжаар шөнөөр амьсгал тасалдах хам шинж байх эрсдэл өндөр гарсан эмчлүүлэгчдийг унтаж байхад нь амьсгалыг үнэлэн шөнө 5-с доошгүй удаа, 10 секундээс доошгүй хугацаанд амьсгал тасалдаж байвал хам шинжийн оношийг баталгаажуулсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл