Элэгний хатуурлын үе дэх сувилахуйн үнэлгээний аргуудыг харьцуулан судалсан байдал
Түлхүүр үг:
Сувилахуйн хуудас, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Мэргэшсэн сувилахуй, Үнэлгээний аргаХураангуй
Монгол улсад элэгний өвчний шалтгаант нас баралт нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ХБЭТ)-ны эмгэгүүдийн дунд эхний байранд жагсаж байна. Эрүүл Мэндийн Сайдын 611 тоот тушаалын СМ-1-11 хавсралтын “Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас”-ны дагуу эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх нь элэгний архаг өвчин, элэгний хатуурал гэх мэт нарийн төвөгтэй өвчнүүдийн үед хангалттай мэдээлэл цуглуулж, өвчтөнийг бүрэн үнэлж, сувилахуйн тусламж үзүүлэх нь учир дутагдалтай байна. Уг судалгааг УХТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт дескриптив судалгааны загвар ашиглан хийв. Эрүүл Мэндийн Сайдын 611 тоот тушаалын СМ-1-11 хавсралтын “Эмчлүүлэгчийн биеийн байдал үнэлэх хуудас” ба өөрсдийн боловсруулсан “Элэгний хатууралтай эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх сувилгааны хуудас”-ыг харьцуулан дутагдалтай болон давуу талыг тодорхойлов. Элэгний хатуурал, түүний хүндрэлээр хэвтэн эмчлүүлэгчийг тасгийн чанарын багаас бэлтгэсэн “Элэгний хатууралтай эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх сувилахуйн хуудас”-аар үнэлж, судлахад элэгний хатуурлын үеийн сонгомол шинжүүдийг нэг дороос харах, бөглөгдсөн хуудаснаас элэгний хатууралтай эмчлүүлэгчийн эмнэлзүйн динамик өөрчлөлтийг шууд ажиглах зэрэг олон давуу талтай байлаа. Сувилахуйн үнэлгээний хуудас нь эмгэг тус бүрээр ялгаатай, тухайн эмгэгийн хүндрэлүүд дэлгэрэнгүй тусгагдсан байвал эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэхэд бодит ач холбогдолтой юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
