Мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчийн сэтгэл зүйн байдлыг судлах нь
Түлхүүр үг:
Мэс засал, Мэс заслын өмнөх бэлтгэл, Сэтгэлзүйн байдалХураангуй
Өвчтөний сэтгэл зүй гэдэг нь бие хүн ба түүний өвчин хоёрын хоорондын органик холбоо болон харилцан үйлчлэлээр тодорхойлогддог нийгэм сэтгэл зүйн үйлчлэл юм. Мэс заслын өмнөх бэлтгэлд эмчлүүлэгчийн сэтгэл зүйн байдлыг судлах хэрэгцээ байна. Бид мэс засалд орж байгаа эмчлүүлэгчийн сэтгэл санааны байдлыг судлах, мэргэжлийн сэтгэл зүйчийн хэрэгцээг тодорхойлохыг зорилоо. Төлөвлөгөөт болон яаралтай мэс засалд орж байгаа эмчлүүлэгчдийн 78.3% нь сэтгэл түгшилт айдастай байж, хагалгааны дараа сэтгэл түгшилт 42.4%, өвдөлт 35.2% болж буурдаг ажээ. Хэдийгээр бэлтгэл үед мэс засал, мэдээгүйжүүлэг болон дараах хүндрэл эрсдлийн талаар өвчтөнд нийт эмч нарын 89%, сувилагчдын 63% нь мэдээлэл өгч, сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг боловч, үйлчлүүлэгчдийн 76% нь мэргэжлийн сэтгэл зүйч байх шаардлагатай гэж хариулсан байна. Мэс заслын өвчтөнд сэтгэлзүйн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
