2016-2018 онуудад нүдний кабинетаар үйлчлүүлэгчдийн өвчлөлийн хөдлөл зүйд хийсэн судалгаа
Түлхүүр үг:
Нүдний өвчлөл, Болор цайх эмгэг, Нүдний даралт ихсэх өвчин, Хараа муудахХураангуй
Энэхүү судалгааг хийх болсон шалтгаан нь хүн амын дунд нүдний өвчлөлийн талаар судалгаа дутагдалтай, нүдний эмчилгээний хүртээмжийг сайжруулах талаар судалгаа хийгдээгүй явдал юм. Бид 2016-2018 оны поликлиникийн нүдний кабинетийн тайлан, өвчний тайланг ашигласан болно. Үр дүнгээс харахад катаракт нь хамгийн их тохиолдох 5 өвчний нэгдүгээрт, глауком нь давхар сохролын гол шалтгаануудын 3-р байранд ордог байна. Өвчлөлийн хөдлөл зүйн хувьд, нүдний хугарлын өөрчлөлт 30-44, линз, салст бүрхэвчийн эмгэг, глаукома нь 40-59 наснаас нэмэгдэж эхэлдэг байна. Катаракт мэс заслын олон улсын стандарт эмчилгээг нэвтрүүлэх, глауком өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ кабинет байгуулах, харьцангуй залуу насанд тохиолддог хугарлын алдаанаас үүссэн харааны алдагдлыг засах харааны тусламж үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг эхлүүлэх шаардлагатай гэж бид дүгнэв. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Нүдний эрүүл мэндийн төв байгуулах төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
