Дүрс оношилгооны хяналтан дор хөхний хоргүй хавдрыг соруулж авах мэс ажилбар буюу vabb эмчилгээ хийсэн үр дүн
Түлхүүр үг:
УХТЭ Радиологийн тэнхим, АШУҮИС Хөхний эрүүл мэндийн төвХураангуй
Энэхүү судалгаанд бид богино хугацааны эмнэлзүйн хэрэглээнд үндэслэн хэт авианы хяналтан дор вакуумын тусламжтай хөхний биопси (VABB) эмчилгээний заалт, оношлогооны нарийвчлалыг тогтоов. Нийт 12 өвчтөнд 2020 оны 1-р сараас 2020 оны 10-р сарын хооронд VABB-ийн удирдамжийн дагуу эмчилгээ хийж ретроспектив судалгаа хийлээ. VABB эмчилгээгээр авсан эдийн хавдрын зэргийг тодорхойлж гистопатологийн оношлогоо хийсэн. Тэмтрэгдэхүйц эд (77%), өндөр эрсдэлт гэмтэл (9%), хоргүй гэмтэл (91%) нь хэт авианы хяналтан доорхи VABB-ийн хамгийн түгээмэл заалт байлаа. VABB эмчилгээний хийсэн 12 тохиолдлын бүх тохиолдлууд нэг жилээс дээш хугацаагаар урт хугацааны хэт авианы хяналтаар ажиглахад өвчний үлдэгдэл болон давталт гэмтэл илрээгүй. Өвчтөнүүдэд мэс заслын хүндрэл гараагүй. Хэт авианы хяналтан доорхи VABB эмчилгээ нь нарийвчлал сайтай, аюулгүй арга бөгөөд оношлогооны явцад шийдвэр гаргахад тус болох, зарим тохиолдолд тайрч авах мэс заслыг орлуулах эмчилгээ болгон ашиглаж болно.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
