Бөөрний архаг дутагдалтай өвчтнүүдийн зүрхний бүтцийн өөрчлөлтийг зүрхний хэт авиан шинжилгээгээр үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Бөөрний архаг дутагдал, Зүрхний ЭХОХураангуй
Зүрх судасны өвчлөл нь бөөр орлуулах гемодиализ эмчилгээ хийлгэдэг өвтнүүдийн нас баралтын үндсэн шалтгаан болдог. Бөөрний дутагдлын эцсийн шатанд байгаа өвтчнүүдийн зүрх судасны хүндрэлээр нас барах тархалт нь 50 хувь ба түүнээс дээш, зүрх судасны шалтгаант гэнэтийн нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Судалгааны үр дүнгээс харахад зүрхний хэт авиан шинжилгээнд зүрхний хөндийн тэлэгдэл бөөр орлуулах эмчилгээний үеийн өвчтөнд 6.59 дахин өндөр, зүрхний ханын зузаарал 13.07 дахин их байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямбаяр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
