Танин мэдэхүйн хүрээний бууралтыг судалсан нь

Зохиогчид

  • Ч.Батдолгор Зохиогч
  • М.Булганхишиг Зохиогч
  • М.Энхтуяа Зохиогч
  • П.Баярмаа Зохиогч
  • Ж.Мөнхсайхан Зохиогч

Түлхүүр үг:

Танин мэдэхүйн хүрээний бууралт, Альцгеймерийн өвчин, Тэнэгрэл

Хураангуй

МосА (Montreal cognitive assessment болон MMSE (Mini-mental state examination сорилууд нь танин мэдэх үйл ажиллагааны хөнгөн, дунд, хүнд зэргийн бууралтыг илрүүлдэг, зонхилон хэрэглэгддэг аргууд юм. Танин мэдэхүйн хүрээний бууралт нь цаашид бүрэлдэн хөгжиж тэнэгрэлд хүргэх ба тэнэгрэл хэмээх ойлголтыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлохдоо бодож сэтгэх, эргэн санах, учир шалтгаанд дүгнэлт хийх хийгээд өөрийн зан чанарт хяналттай хандах цогц чадваруудын бууралтаар илэрхийлэгддэг эмнэлзүйн хам шинжүүдийн нийлбэр хэмээжээ. Тэнэгрэл нь өндөр настай хүмүүст ихэвчлэн тохиолддог хэдий ч наслалтын хэвийн явц биш юм. Үйлчлүүлэгчид дээрхи хоёр сорилыг хавсран хийсэн нийт 81 тохиолдлыг сонгож үр дүнг SPSS-22 программыг ашиглан тооцоолол хийсэн. МосА сорилын үнэлгээнд ≤25 оноог танин мэдэхүйн хөнгөн зэргийн бууралт хэмээн үнэлдэг бол MMSE сорилд ≤24 оноог энэ зэрэгт хамааруулан үнэлдэг. Судалгааны үр дүнд MoCa сорилд 88.9% (n=72), ММSE сорилд 48.1% (n=39) танин мэдэх үйл ажиллагааны бууралт байгаа нь тооцоологдсон байна. Цаашид танин мэдэх үйл ажиллагааны алдагдлыг илрүүлдэг өндөр ач холбогдол бүхий сорилуудыг тогтмол хэрэглэж, оношилгоо үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл