Зүрхний архаг дутагдлын үед цусан дахь натри хөөгч пептидын түвшин ихсэлт ба зүрхний үйл ажиллагааны зэрэг, амьдралын чанар хоорондын хамаарал
Түлхүүр үг:
NT-pro, BNP-Plasma B-type Natriuretic, Peptide-Натри хөөгч пептидийн хэмжээ, 6MWT-six-minute walk tes- зургаан минутын алхамын сорилХураангуй
ЗД-ын эмгэг жамыг зүрхний булчингийн эдэд натри хөөгч пептид их хэмжээгээр үүссэнтэй холбож үздэг болсон. Олон тооны судалгаагаар натри хөөгч пептид нь зүрхний дутагдлыг эрт далд үед нь илрүүлээд зогсохгүй, оношийг батлах, ялган оношлох, өвчний явц тавиланг тодорхойлох, эмчилгээний үр дүнг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх зэрэг оношлогооны болон эмнэлзүйн чухал ач холбогдолтой шинжилгээ юм. Бид зүрхний архаг дутагдалтай өвчтөний цусан дахь натри хөөгч пептидын түвшинг тодорхойлж, түүний ихсэлт нь зүрхний дутагдлын үйл ажиллагааны зэрэг болон амьдралын чанар хооронд хэрхэн хамааралтай байгааг тогтоолоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямбаяр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
