Витамин Е зөөвөрлөсөн липосомын гель эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа

Зохиогчид

  • Ж.Халиун Зохиогч
  • Д.Буянхишиг Зохиогч
  • Д.Отгонсүрэн Зохиогч
  • Д.Шинэзаяа Зохиогч
  • Ж.Баатарболат Зохиогч
  • Ц.Маралмаа Зохиогч
  • Д.Жамбанинж Зохиогч

Түлхүүр үг:

Нанотехнологи, Этанол тарих, Токоферол, Фосфолипид -------------------------------

Хураангуй

Үндэслэл: Витамин Е нь чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлдэлтэй нэгдэл бөгөөд эрт дээр үеэс гоо сайхны практикт ашиглагдаж ирсэн ч гэрэл болон дулаанд тогтворгүйгээс гадна мөн эмийн хэлбэрт оруулсан ч арьсаар нэвчих чадвар багатай тул эмчилгээний үр дүн нь багасах тохиолдол байдаг болохыг судалгаагаар тогтоосон байна .1 Иймд Витамин Е-г липосомд зөөвөрлүүлэн гель эмийн хэлбэрт оруулснаар арьсны гоместаз зохицуулгыг дэмжих, чийгшүүлэх үйлчилгээ бүхий эмийн хэлбэрийг гарган авах боломжийг олгох юм. Үүний тулд липосомд зөөвөрлүүлэх арга, нөхцөлийг тодорхойлох, тохиромжтой гелийн суурийг сонгох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Витамин Е зөөвөрлөсөн липосомыг бэлтгэж, гель эмийн хэлбэрт оруулах технологийг боловсруулах. Арга, аргачлал: Липосомыг үүсгэхдээ нимгэн үеэр гидратжуулах, этанол тарих, халаах аргыг ашиглан тус бүр 5 өөр концентрацитай дээж бэлтгэсэн бөгөөд дээж тус бүрд спектрофотометрийн аргаар липосомын үүсэлтийг тодорхойлов. Үүссэн липосомын хэмжээг нанофокс багажаар тодорхойлсон. Витамин Е-ийн зөөвөрлөгдсөн хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойллоо. Гелийн 6 загварыг бэлтгэн чанарын үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Нимгэн үеэр гидратжуулах аргаар бэлтгэхэд 75 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 82.3%, этанол тарих аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 86.75%, халаах аргаар бэлтгэхэд 50 мг фосфолипид ашигласан нь хамгийн өндөр үүсэлттэй буюу 58.8% байлаа. Этанол тарих аргаар бэлтгэсэн, нэрмэл усанд уусгасан липосомын дундаж хэмжээ 106 нм байлаа. Гелийн суурийг Р1-Р6 загвараар бэлтгэхэд рН-ийн хувьд Р4, Р5 загварууд тохиромжтой байв. Дүгнэлт: 1. Липосом үүсгэх гурван аргыг харьцуулахад этанол тарих арга гарц нь хамгийн их байв. 2. Этанол тарих аргаар фосфолипид:витамин Е (1:10) харьцаагаар бэлтгэхэд зөөвөрлөгдөлт нь өндөр байв. 3. Гелийн сууриар Р5 загвар буюу карбомер 1.0%, консервант бодис пропилпарабен 0.02%, рН тохируулагч натрийн гидроксид, нэвчимтгий чанар нэмэгдүүлэгч пропиленгликол 10 % байх нь тохиромжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Буянхишиг, Д.Отгонсүрэн, Д.Шинэзаяа, Ж.Баатарболат, Д.Жамбанинж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эм зүйн салбар