Соронзон резонанст томографийн дэвшилтэт аргуудыг олигодендроглиал эсийн хавдруудын оношилгоонд ашиглах нь
Түлхүүр үг:
Олигодендриоглиома, Соронзон резонанст томографи, Дэвшилтэт технологи, Перфузи СРТ, Соронзон резонанст спектроскопиХураангуй
Олигодендроглиома нь ховор тохиолддог онцлог хэв шинжтэй тархины хавдар юм. Олигодендроглиомаг глиал эсийн гаралтай бусад хавдруудаас ялгаж оношлоход тархины компьютер томографи, Энгийн, уламжлалт соронзон резонанст оношилгоо түвэгтэй байдаг. Бид Олигодендроглиоматай 3 өвчтөний оношлогоонд Соронзон резонанст оношилгооны дэвшилтэт аргууд (Advanced MR Imaging) ашиглаж судаллаа. Соронзон резонанст томографийн оношлогооны дэвшилтэт аргууд (Перфузи, Соронзон резонанст спектроскопи) нь олигодендроглиал эсийн хавдрын хавдрын зэрэглэлийг тогтооход, бусад бусад эсийн хавдраас ялган оношлоход, мөн эмчилгээний үр дүнг хянахад энгийн уламжлалт соронзон резонанст аргатай харьцуулахад илүү холбогдолтой гэдэг нь ажиглагдлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
