Цөс нойр булчирхайн суваг сэтгүүрдсэн (ЦНБСС) тохиолдлуудын үр дүнд тулгуурлан ажилбарын өмнө холедохолитиазыг урьдчилан таамаглах боломж

Зохиогчид

  • Н.Алтанчимэг Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Энх.Анхбаяр Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Б.Ган-эрдэнэ Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Б.Онон Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Т.Цэндсүрэн Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Э.Анхбаяр Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Н.Тайван Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • М.Түвшинбаяр Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • С.Батжаргал Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • М.Билгүүтэй Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Г.Баясгалан Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч
  • Ц.Нармандах Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn Зохиогч

Түлхүүр үг:

Холедохолитиаз Урьдчилан таамаглах ЦНБСС Мэс Заслын Тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Цахим хаяг: *ankhbayar_e@nmit.edu.mn

Хураангуй

Ерөнхий мэс заслын практикт цөсний хүүдийн хурц үрэвсэл зонхилон тохиолдох яаралтай мэс заслын эмгэг бөгөөд цөний ерөнхий сувгийн чулуутай (choledocholithiasis) хавсран тохиолдох нь цөөнгүй байдаг. Бидний судалгааны зорилго нь яаралтай тохиолдолд лаборатори болон хэт авиан шинжилгээнд тулгуурлан цөсний ерөнхий сувгийн чулууг урьдчилан таамаглах боломжтой эсэхийг шалгах. Бид цөс нойр булчирхайн суваг сэтгүүрдэх (ЦНБСС) ажилбар хийгдсэн 304 өвчтөний (2015 оны нэгдүгээр сараас – 2020 оны зургадуугаар сар хүртэл) мэдээлэлд ретроспектив аргаар анализ хийсэн. Тохиолдлуудыг сонгохдоо: хагалгаа, ажилбарын өмнөх шинжилгээ дутуу, сфинктер одди-гийн үйл ажилгааны алдагдал, цөсний ерөнхий суваг гаднаасаа дарагдлын шалтгаантай бөглөрөлийг хасах шалгуур болгон тооцсон. Цөсний ерөнхий сувгийн чулуу ЦНБСС ажилбараар батлагдсан тохиолдолд судалгаандаа цөсний ерөнхий сувгийн чулуу гэж үзсэн. Олон улсын удирдамж болон ангилалын системийг (UB/TG-18 холангитын шалгуур, ASGE удирдамж, панкреатитийн Атлантагийн ангилал) судалгаандаа ашигласан. Статистик боловсруулалтыг independent samples T test, ба one-way ANOVA арга ашиглан хийсэн. ASGE удирдамжийн дауу ангилахад: нийт 304 тохиолдлын 226 (74.4%) нь өндөр эрсдэлтэй, 31 (10.1%) нь дундаж эрсдэлтэй, 47 (15.4%) нь бага эрсдэлтэй бүлэгт багтсан ба статистикийн хувьд үнэн магадлалтай байв. Панкреатит үүссэн болон үүсээгүй бүлгүүдийн хооронд статистик анализ хийж үзэхэд нас, ийлдэсийн амилаза, гамма глутамилтрансфераза, холангит гэсэн 4 үзүүлэлт үнэн магадлалтай гарсан ба панкреатитийн предиктор факторууд байж болох талтай байв. Цөсний ерөнхий сувгийн чулуу сэжиглэж байгаа тохиолдолд ASGE удирдамжийг цөсний еранхий сувгийн чулууг таниж илрүүлэхэд ашиглах боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл