Био-цахилгаан эсэргүүцлийн дүн шинжилгээгээр чихрийн шижин хэвшинж 2 өвчтөнүүдийн биеийн бүтцийг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Био-цахилгаан эсэргүүцэл, Таргалалт, Биеийн жингийн индексХураангуй
Бие махбодыг бүрдүүлэгч ус, уураг, өөхөн эд, эрдэс бодисууд нь эрүүл хүнд тогтвортой түвшинд хадгалагдаж байдаг. Энэхүү бүрэлдэхүүн хэсгүүдийн тэнцвэрт байдал алдагдах үед бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин үүсэх шалтгаан болдог. Биеийн жин, биеийн өөхөн эдийн эзлэх хувийг хамт тооцолсны үндсэн дээр таргалалт оношийг тавих нь оновчтой, үндэслэлтэй. Чихрийн шижин хэвшинж 2 оноштой 30 үйлчлүүлэгчид био-цахилгаан эсэргүүцлийн багажийн шинжилгээгээр дотор өөхлөлт, булчингийн эзлэх хувь, бүсэлхий ташаан тойрог зэрэг биеийн бүтцийн өөрчлөлтийг илрүүлэн, чанарын дүн шинжилгээг хийсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Ариунтуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
