Эсийн программчилсан үхэлд транскрипцийн факторуудын үүрэг

Зохиогчид

  • Ж.Өлзийсайхан Дархлаа Судлалын Тэнхим, БАС, АШУҮИС , Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг , Бичил Амь-Дархлаа Судлалын Тэнхим, Айчи АУС Зохиогч
  • С.Цогтсайхан Дархлаа Судлалын Тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч
  • Т.Ёокочи Бичил Амь-Дархлаа Судлалын Тэнхим, Айчи АУС Зохиогч
  • Ц.Гандолгор Дархлаа Судлалын Тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч
  • Л.Энхсайхан Дархлаа Судлалын Тэнхим, БАС, АШУҮИС Зохиогч
  • Н.Мөнхтүвшин Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори, АУХ Зохиогч
  • Б.Мөнхбат Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори, АУХ , Эрдмийн Сургалтын Тэнхим, Эрдмийн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ц.Билэгтсайхан Бичил Амь-Дархлаа Судлалын Тэнхим, Айчи АУС , Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори, АУХ , Цөм Лаборатори, Шинжлэх УхаанТехнологийн Газар, АШУҮИС , Биохимийн Тэнхим, БАС, АШУҮИС , Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Вальпроатын хүчил, Липополисахарид, Эсийн программчилсан үхэл p53 p65

Хураангуй

Хулганы RAW 264.7 макрофаг эсийн системд вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхэлд липополисахаридийн нөлөөг тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо. RAW 264.7 макрофаг эсийн өсгөврийг ашиглан эсийн амьдрах чадварыг МТТ аргачлалаар, эсийн программчилсан үхлийг TUNEL аргачлалаар, уургийн экспрессийг иммуноблотинг шинжилгээгээр тус тус тодорхойлсон. Липополисахарид нь апоптозын үеийн уургуудыг (caspase 3 and poly (ADP-ribose) polymerase (PARP)) дарангуйлснаар вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн үхлээс хамгаалж байсан. Энэхүү липополисахаридийн хамгаалах идэвхи нь вальпроатийн хүчлээр өдөөгдөх р53 уургийг идэвхгүйжүүлсэнтэй холбоотой байсан. Түүнчлэн липополисахарид нь апоптозыг өдөөгч уургуудыг (Bax) дарангуйлж, харин апоптозоос хамгаалагч уургуудыг (Bcl-2) идэвхжүүлсэн. Транскрипцийн факторуудын (p53, NF-κB) химийн ингибиторуудыг ашигласан баталгаажуулах шинжилгээнд липополисахаридийн хамгаалах идэвхи давтагдсан. Толл лайк рецепторын бусад лигандууд (Pam3CSK4, poly I:C, CpG DNA) нь липополисахаридийн адил хамгаалах идэвхтэй тодорхойлогдсон. Эдгээр үр дүнгээс үндэслэн липополисахарид нь транскрипцийн факторуудын (NF-κB, p53) харилцан үйлчлэлээр вальпроатийн хүчлээр үүсгэгдэх эсийн программчилсан үхлээс хамгаалж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Энхсайхан, Ц.Билэгтсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл