Зүрхний цохилтын хувьсах чанар, артерийн даралтын хэлбэлзлийг шөнийн болон өдрийн ээлжийн ажилтнуудад харьцуулан судалсан нь

Зохиогчид

  • Б.Золзаяа УХТЭ , Зүрх судас судлалын тасаг, Цахим хаяг: zoloo2000@yahoo.com, Утас: Зохиогч
  • Д.Жаргал УХТЭ , Зүрх судас судлалын тасаг, Цахим хаяг: zoloo2000@yahoo.com, Утас: Зохиогч
  • Ж.Оюунцэцэг УХТЭ , Зүрх судас судлалын тасаг, Цахим хаяг: zoloo2000@yahoo.com, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Шөнийн ээлжийн ажил, Зүрхний цохилтын хувьсах чанар, Артерийн даралтын хэлбэлзэл, Холтер ЭКГ

Хураангуй

Шөнийн ээлжийн ажил нь хүний хоногийн хэмнэлд нөлөөлж архаг өвчин, чихрийн шижин 2-р хэлбэр, зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг нотолсон сүүлийн үеийн судалгаанууд гарсан боловч эрсдэл нэмэгдэж байгаагийн цаад механизм бүрэн тодорхойгүй хэвээр байна. Шөнийн ээлжийн ажилчдад зүрх судасны өвчлөл, нас баралтын урт хугацааны эрсдлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс нь зүрхний цохилтын хувьсах чанарын (Heart rate variability-HRV) бууралт, хэм алдагдал ба цусны даралтын ихсэлт байх магадлалтай юм. Шөнийн ээлжийн сувилагчдад зүрхний цохилтын хувьсах чанар нь өдрийн ээлжийнхээс статистикийн үнэн магадлал бүхий бага, хэм алдагдал ба артерийн даралт хоёр бүлэгт ялгаагүй байв. Үүн дээр үндэслэн, шөнийн ээлжийн ажилчдад зүрхний цохилтын хувьсах чанар буурсанаар зүрх судасны өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг болохыг дүгнэлээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл