УХТЭ-ийн эрүүл мэндийн ажилтны коронавируст (COVID-19) халдварын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Эрүүл мэндийн ажилтан Коронавируст халдвар Сургалт, Мэдлэг, хандлага, дадалХураангуй
2019 оны 12 дугаар сарын сүүлчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны 1 дүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар уг халдвар нь дэлхийн 20 улсыг хамарч эрчимтэй тархсан тул ДЭМБ-аас “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” хэмээн зарлаж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал бүртгэгдсэн” гэж үзлээ. Дэлхийн нийт хүн амын 2-3%-ыг эрүүл мэндийн ажилтан эзэлдэг. ДЭМБ-д мэдээлэгдсэн COVID-19 тохиолдлын 14 орчим хувь нь (зарим оронд энэ хувь хэмжээ 35% хүртэл) эрүүл мэндийн ажилтнууд байдаг. Мэдээллийн чанар хүртээмжээс шалтгаалан эрүүл мэндийн ажилтнууд ажлын байранд эсвэл олон нийтийн орчинд халдвар авсан эсэхийг тогтоох боломжгүй юм. COVID-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын 7000 орчим нь амь насаа алдсан байна. Иймээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт эрүүл мэндийн ажилтны Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх замаар сургалтын хэрэгцээ тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
