COVID-19 халдварын мэдрэлийн системд илрэх эмгэгийн тухай

Зохиогчид

  • Д.Мөнхжаргал Мэдрэл судлалын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • П.Баярмаа Мэдрэл судлалын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Б.Амбасэлмаа Мэдрэл судлалын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Ко р о н а в и ру с т халдвар, Мэдрэлийн систем, Тархины судасны эмгэг

Хураангуй

COVID-19 нь эхэн үедээ хуурай ханиалга, халууралт зэрэг хөнгөн шинжээр эхэлж цаашид хөнгөнөөс, хүндэвтэр амьсгалын замын цочмог шинжээр илэрдэг, өвөрмөц эмчилгээгүй эмгэг төрөгч юм. Хэдий халдварын анхны шинж тэмдгийг амьсгал, зүрх судасны талаар илрэх ч зарим мэдрэлийн шинж тэмдгээр илэрсэн тохиолдлууд бүртгэгдэх нь ихсэж байна. Хамгийн түгээмэл илрэх шинж нь толгой өвдөх, толгой эргэх ба мөн энцефалопати, дэмийрэл илэрч байна. Ихэнх өвчтөнүүд 60-аас дээш настай байсан ба тархины судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс болох артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, гиперлипидеми, судасны эмгэгтэй байсан. Залуу тархины шигдээсийн өвчтөнүүд бүртгэгдсэн. АНУ-н Нью Юрк хотын нэг эмнэлэгт өмнөх жилүүдэд 2 долоо хоногт залуу хүмүүст тохиолдох харвалт 0.73 байхад SARSCoV2 эерэг, 50-иас доош насны таван өвчтөн 2 долоо хоногийн дотор бүртгэгдсэн. 2 өвчтөнд COVID-19 бусад шинж тэмдэг байгаагүй. Бүх өвчтөнд тархины том судасны шигдээс үүссэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл