Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмал эмийн уусалтын харьцуулсан судалгаа

Зохиогчид

  • Г.Мөнгөнтуул Моносфарм ХХК АШУҮИС, Эм зүйн сургууль munguntuul@monos.mn Зохиогч
  • Б.Энхзаяа Моносфарм ХХК АШУҮИС, Эм зүйн сургууль munguntuul@monos.mn Зохиогч
  • Д.Өлзийдулам Моносфарм ХХК АШУҮИС, Эм зүйн сургууль munguntuul@monos.mn Зохиогч
  • С.Пүрэвсүрэн Моносфарм ХХК АШУҮИС, Эм зүйн сургууль munguntuul@monos.mn Зохиогч
  • Л.Хүрэлбаатар Моносфарм ХХК АШУҮИС, Эм зүйн сургууль munguntuul@monos.mn Зохиогч

Түлхүүр үг:

Биоэквивалент чанар, адил ба ялгаатай байдлын хүчин зүйл

Хураангуй

Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмалын эмийн бодисын уусалтыг Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын (USP 32NF 27) фармакопейн аргаар in vitro орчинд тодорхойлов. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжийн дагуу А ба Б жагсаалтын шалгуур үзүүлэлтийг хангасан Новартис эмийн үйлдвэрийн Вольтарен ретард 100мг, Денкфарм эмийн үйлдвэрийн Диклоденк ретард 100мг шахмал эмүүдийг харьцуулах бүтээгдэхүүн болгон сонгон авав. Шахмал эмүүдийн уусалтын зураглалыг гаргаж, адил болон ялгаатай байдлын хүчин зүйлийг харьцуулан тогтооход Вольтарентай харьцуулахад f2=66.4, f2=8.5, Диклоденктэй харьцуулахад f2=57.7, f2=14.6 байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эм зүйн салбар