Улаанбаатар хотын зарим эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэгсдэд жороор олгосон эмийн зохистой хэрэглээний судалгаа

Зохиогчид

  • Б.Отгонбат АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • Б.Булган АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Б.Бодьцэцэг АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Б.Болор АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Б.Энхтуул АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Р.Норовням АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Д.Энхжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

ДЭМБ, жор, стандарт, шалгуур, зөвлөмж

Хураангуй

Монгол улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлогод эмийн зохистой хэрэглээг амьдралд төлөвшүүлэх нь эм зүйн тусламжийн хамгийн гол зорилтын нэг гэж заасан. Эмийн зохистой хэрэглээг сайжруулахад жор бичилт, жороор эм олгох үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. ДЭМБын зөвлөснөөр эмийн зохистой хэрэглээний төлөв байдлыг жороор дамжуулан 10 шалгуураар үнэлж дүгнэдэг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын иргэдийн эмийн зохистой хэрэглээг судлан тогтоох, цаашид эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд шаардлагатай стандарт үзүүлэлтүүдийг тодорхойлох нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаторийн эмч нарын жор бичилтийн үзүүлэлт, эм зүйн тусламж үйлчилгээний үзүүлэлтийг ДЭМБ-ын шалгуураар тодорхойлсон. Судалгааны ажлыг Улаанбаатар хотын лавлагаа шатлалын нийт 12 эмнэлгийн тус бүрийн амбулаториор үйлчлүүлсэн 50, 50 иргэдийн эм авах жорын маягтыг эмнэлгийн дэргэдэх эмийн сангуудад түшиглэн сонгон авч ДЭМБ-ын зөвлөсөн “жороор дамжуулан эмийн зохистой хэрэглээний төлөвийг судлан тогтоох” аргачлалаар, нийт 600 жор, 1249 эмийг хамруулан жор бичилтийн үзүүлэлт болон эм зүйн тусламжийн судалгааг явуулж, нэгтгэн дүгнэлт гаргасан. Нэг жоронд бичигдсэн антибиотик эм 42.6%, тарилгын эм 6.0%, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм 49.2% байна. Эм олгосон дундаж хугацаа 41.6±14.4 секунд, олгосон эмийн эзлэх хувь 84.4%±7.2 байна. Судалгааны үр дүнг ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад ЗШЭ-ийн жагсаалтад орсон эмийн эзлэх хувь зөвлөмжөөс бага, антибиотик эмийн эзлэх хувь зөвлөмжөөс их байв. Үйлчлүүлэгчид үзүүлж буй эм зүйн тусламжийн үзүүлэлтийг ДЭМБ-ийн зөвлөмжтэй харьцуулахад бүгд бага байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Отгонбат, Ч.Ерөөлт, Б.Бодьцэцэг, Р.Норовням

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эм зүйн салбар