Туршилтын амьтанд цууны хүчлээр үүсгэсэн өвдөлтийн үед ache фермент, ltb4 медиаторт баданга хүдрийн заар (moschus moschiferus l)-ын үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Баданга хүдэр, захын гаралтай өвдөлт, үрэвсэл, цууны хүчил Уламжлалт анагаах ухаанХураангуй
ДЭМБ-аас гаргасан уриалгад уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй эм тан, эмчилгээний аргуудыг нотолгоожуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд бид Монголын уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэж ирсэн эмийн түүхий эд болох Баданга хүдрийн заарын өвдөлт намдаах үйлдлийг судлан тодорхойлохыг зорилоо. Захын гаралтай өвдөлтийн эмгэг загварыг лабораторын цагаан хулганы хэвлийн хөндийд 1%-ийн цууны хүчлийн уусмалыг тарьж (0.1мл/10г) өвдөлт үүсгэн түүний гадаад илрэл болох “эвхрэлт”-ийн тоог 20 минутын турш тоолж үнэлэн, тархины эдийн LTB4 медиатор, сийвэнгийн AChE ферментийг ELISA аргаар тодорхойлсон. Хүдрийн заар 118 мг/кг тундаа 36%-аар (p<0.01), Хүдрийн заар 236 мг/кг тундаа 27.9%-аар (p<0.05), Хүдрийн заар 590 мг/ кг тундаа 41.2%-аар (p<0.01) өвдөлтийн хариу урвалын тоо бууруулсан. LTB4 медиаторын хэмжээнд хүдрийн заар 118 мг/кг тундаа 33.4%-аар (p<0.05), хүдрийн заар 236 мг/кг тундаа 22.1%-аар (p>0.05), хүдрийн заар 590 мг/кг 45.3%-аар (p<0.01) бууруулсан байна. Мөн AChE ферментийн хэмжээнд хүдрийн заар 118 мг/кг тунд 19.9%-аар (p<0.05), хүдрийн заар 590 мг/кг 17.8%-аар (p<0.05) нэмэгдүүлсэн байна. Баданга хүдрийн заар (Moschus moschiferus L) нь LTB4 медиаторын хэмжээг бууруулж өвдөлт намдаах, үрэвсэл дарах нөлөө үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
