Монгол сармис (Allium sativum) - ны нийт фенолт нэгдэл болон антиоксидант идэвхийн судалгаа
Түлхүүр үг:
Allium sativum, антиоксидант идэвх, нийт фенолт нэгдэл АШУҮИС, 2 ШУҮ-ийн Монхимо Компани, 3ШУТИС khosbayar.t@mnums.edu.mnХураангуй
Газарзүйн өөр өөр бүсэд ургуулсан Монгол сармис (A.sativum L) - ны нийт фенолт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг тодорхойлоход оршино. Сармисны дээжийг метилийн спирт, этилийн спирт, усанд тус тус хандалж нийт фенолт нэгдлийн агууламжийг “Фолин Чиколтье”-ийн урвалжийн аргаар, антиоксидант идэвхийг 2,2-дифенил-1пикрилгидразил (DPPH) радикалыг саармагжуулах аргаар тодорхойлов. Фенолт нэгдлийн агууламж: Судалгаанд авсан сармисны фенолт нэгдлийн агууламж усан ханданд хамгийн өндөр буюу 70.5±0.5-240.8±0.8 мг Галлын хүчил/гр, харин этилийн спиртэн ханданд 38.5±0.7-89.9±1.2 мг Галлын хүчил/гр, метилийн спиртэн ханданд 55.5±1.5-98.2±0.9 мг Галлын хүчил/гр байсан. Сармисны этилийн спиртэн хандны антиоксидант идэвх 10.2±1.5-62.9±0.9%, метилийн спиртэн хандны антиоксидант идэвх 28.9±1.2-62.5±0.5%, усан хандны антиоксидант идэвх 21.8±1.2-44.8±0.8% байлаа. Судалгаанд авсан Монгол сармис (A.sativum)-ны дээжүүд нь фенолт нэгдлийн агууламж өндөртэй, антиоксидант идэвхтэй байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
