Флаванонуудын антиоксидант идэвхийн судалгаа
Түлхүүр үг:
Антиоксидант идэвх, флаванон, Iris tenuifolia Pall АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим МУИС, ХШУИС, Хими, Биологийн инженерчлэлийн тэнхим enkhmaa.d@mnums.edu.mnХураангуй
Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall) ургамлын газрын доод хэсгийн спиртэн ханд болон түүнээс цэвэр төлөв байдлаар ялгаж авсан флаваноны ангилалд хамаарах 5,7,2’,3’-тетрагидрокси флаванон (I), 5,2’-дигидрокси-6,7-метилендиокси флаванон (II), 5,2’,3’-тригидрокси6,7-метилен-диокси флаванон (III), 5,2’,3’-тригидрокси-7-метокси флаванон (IV), 3,5,3’-тригидрокси-7,2’-диметокси флаванон (V) гэсэн 5 бодисын антиоксидант идэвхийг DPPH чөлөөт радикал зайлуулах аргаар судалж IC50 утгыг 93.05 мкг/мл ба 83.73 - 96.90 мкг/мл хооронд гэж тус тус тогтоолоо. Эдгээрээс I бодис буюу 5,7,2’,3’-тетрагидрокси флаванон нь байгалийн шинэ нэгдэл байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Олдох
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
