0-5 насны хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөх эрсдлийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Хүүхдийн осол гэмтэл, халуун тогоо, зөөлөн тоглоом, асран хамгаалагчХураангуй
Үндэслэл: Хүүхдийн осол гэмтэл эрүүл мэндийн чухал асуудал бөгөөд амь эрсдэхээс бүрэн сэргийлэх боломжтойгоос гадна удаан хугацааны дараа үүсэх хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой юм. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь уг ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн ахуй осол гэмтэлд өртөх эрсдлийн түвшин болон эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Судалгааны ажлын арга, аргачлал: 0-5 насны 400 оролцогчийг судалгаандаа хамруулж, чанарын аргаар дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40% нь хоолоо дан халуун тогоонд, 25% нь зууханд, 15% нь плитканд, 7.5% (P>0.05) нь газаар, 4% (P>0.05) нь зуух ба плитка мөн 4% (P>0.05) нь халуун тогоо, гааз, зуух харин 2.5% (P>0.05) нь халуун тогоо ба зуух ашиглан хоолоо хийдэг гэж хариулжээ. Гэрийн нөхцөлд хүүхдийн унтаж байгаа ор хэтэрхий байгаа бөгөөд хүүхдэд зориулсан зөөлөн тоглоомын талаар эцэг эхчүүдийн ойлголтыг үнэлэхэд 45.5% (P>0.05) нь хэмжээ нь хэтэрхий жижиг биш бол ариутгал цэвэрлэгээ хийсэн тохиолдолд аюулгүй гэж дүгнэжээ, 9.1% нь жижиг хэсгийг нь салгаад амандаа хийх аюултай, 36.4% (P>0.05) нь осолтой гэж бодохгүй байна гэсэн бол 9% (P>0.05) нь огт хариулаагүй байна. Дүгнэлт: Түлэгдэх болон өндрөөс унах эрсдлийн түвшин хамгийн өндөр байна. Зөөлөн тоглоомын хүүхдэд үзүүлэх эрсдэлийн талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд хангалтгүй байна, хүүхдийн унтаж байгаа орны өндөр их байгаа унах эрсдлийг дагуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Аюурзана, А.Цолмонтуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
