Насжилтын үеийн арьсны хамгаалах үйл ажиллагааны алдагдал болон арьсны эдийн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан нь
Түлхүүр үг:
Арьсны хөгшрөлт, Кератиноцит, Меланоцит, Лангергансийн эс, Меркелийн эсХураангуй
Үндэслэл: Арьсны хамгаалах үүрэг гүйцэтгэдэг эсийн популяцад Лангергансийн эс, Меркелийн эс, кератиноцит, меланоцит, гистоцит, лимфоцит, эдийн базофил, лейкоцит, фибробласт, цус, тунгалгийн судасны эндотелиал эсүүд орно. Арьсны хучуур эдэн давхаргын хронологийн хөгшрөлтийн гистологийн шинж чанар, түүний хамгаалах үйл ажиллагааны эсийн механизм насжилтийг даган өөрчлөгдөх зүй тогтлыг судлах нь арьс судлалын тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн юм. Энэхүү судалгааг арьсны эдийн бичил бүтэц болон хучуур эдэн давхаргын зарим эсүүдийн тоо хэмжээг насны бүлгээр судлах зорилгоор хийв. Материал арга зүй: Осол гэмтлийн улмаас нас барсан 20-69 насны 30 хүний хүзүүний өмнөд хэсгийн арьснаас 1х1,5 см хэмжээтэй дээж авч, тосон цутгалга бэлтгэн, Гематоксилин-Эозины будгийн аргаар шинжилгээг хийв. Арьсны эдийн бэлдмэлд хучуур эдэн давхаргын зузаан, талбай болон периметрийн хэмжээг 100 мкм2 талбайд тодорхойлж, нэгж талбайд ноогдох эсүүдийн тоо, шугаман хэмжилтийг хийсэн (“Leica” компьютер микроскоп, DISKUS 3.2 Version программ, Герман). PCK, HMB45, CK20 гурван төрлийн эсрэг биеийг ашиглан иммуногистохимийн шинжилгээ хийв. Үр дүн: Хучуур эдэн давхаргын зузаан 20-29, 30-39 насны бүлэгт 295.90±23.47 μm – 307.52±16.28μm байсан бол 50-59, 60-69 насны бүлэгт 187.58±55.72 μm – 210.30±15.33μm байгаа нь статистик ялгаатай (p=0.0001) байна. Эпидермисийн талбай 30-39, 40-49 насанд 508191.30±26.51μm2 – 572040.00±80.54μm2 байсан ба насны дараагийн бүлгүүдэд буурч (P=0.05) байв. Нэгж талбайд меркелийн эс 1-2; меланоцит 2-4 тархаж байсан ба Лангерганс болон кератиноцит эсийн тоо нас ахих тутам цөөрч (P=0.05 – P=0.001) байна. Дүгнэлт: Арьсны хучуур эдэн давхаргын зузаан нас ахих тусам нимгэрч, талбай болон периметрийн хэмжээ багасаж байна. Меланоцит болон Меркелийн эсийн тоо насны бүх бүлгүүдэд ойролцоо тархаж байсан бол Лангергансийн эс ба кератиноцит эсийн тоо нас ахих тусам цөөрч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
