Кесар мэс заслын дараах шархны халдвар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь
Түлхүүр үг:
Нийслэлийн Хүрээ амаржих Газар, Кесар мэс засал, шархны халдвар, таргалалт, тамхи таталтХураангуй
Олон улсын хэмжээнд анхан болон давтан кесар мэс заслын давтамж cүүлийн хорин жилийн хугацаанд эрс нэмэгдэж, 2015 онд нийт амьд төрөлтөнд кесар мэс засал нь 21% (140.6 сая төрөлтийн 29.7 сая нь кесар мэс заслаар төрсөн) -ийг эзэлсэн байна. Дэлхий дахинд кесар мэс заслын дараах шархны халдвар 3-15%ийг эзэлж байна. Кесар мэс заслын дараах шархны халдварын тохиолдол хүн ам зүйн ялгаатай байдал, эрсдэлт хүчин зүйлс, мэс заслын өмнөх бэлтгэл, хагалгааны үргэлжлэх хугацаа зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан үүснэ. Арга, аргачлал : Нийслэлийн Хүрээ амаржих газрын өчний түүхэнд эргэн лавламж судалгааны аргаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүн: Кесар мэс заслын дараах шархны халдвараар өвчилсөн эмэгтэйчүүдийг насны ангиллаар судлахад 25-35 насны эмэгтэйчүүд хоёр хүн тутмын нэг буюу 54%-ийг эзэлж байснаас 60% нь эхийн болон ургийн дистресс хам шинжийн заалтаар анх удаа кесар хагалгаанд орсон байв. Кесар хагалгааны дараах халдварлагдсан шархтай 45 эхийн мэс заслын шархнаас эмгэг төрөгч илрүүлэх арчдасын шинжилгээ авахад 11,1%-д эмгэг төрөгч илэрсэн, илрээгүй 15,5 % байсан. Халдварлагдсан шархтай 45 эхчүүдийн нийт ор хоног 32, боолт давхардсан тоогоор 1554 удаа, шарлага 796 удаа /199 цаг/, нийт хэрэглэсэн эмийн зардалд 24,473946 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Дүгнэлт : НХАГ-т 2018-2019 он, 2020 оны хагас жилийн байдлаар нийт 1823 эх кесар мэс засал хийлгэснээс халдварлагдсан шархтай 45 эх /2,46%/ мэс заслын дараах тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл бага, эерэг дүнтэй байна. Кесар хагалгааны дараах шархны халдвар эмчлэхэд ор хоног 32, эмчилгээний зардалд 24,473946 төгрөг зарцуулж байгаа нь эмч, сувилагчдын ажлын ачаалал нэмэгдэж, байгууллагын эмийн зардалд нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Баатархүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
