Шинэ SARS-COV-2 халдварын цар тахлын голомтонд ажилласан эмч мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ
Түлхүүр үг:
КОВИД-19, эрүүл мэндийн ажилтнууд, сэтгэлзүйн тусламж, сэтгэцийн шинжүүдХураангуй
Үндэслэл: 2019 оны төгсгөл үеэс эхлэн дэлхий нийт шинэ SARS-CoV-2 халдварын цар тахалтай нүүр тулгараад байна. Энэ дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлын голомтонд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан нийт 369 эмч, мэргэжилтнийг хамруулан мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Судалгаанд 22-63 насны хүмүүс оролцсоноос 87 нь эрэгтэй, 282 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 37.9 ± 8.7 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насныхан илүү олон байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 15% (n=56) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 19% (n=71) нь маш их айдастай гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь сэтгэл гутралд орсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн гутралтай оролцогсодын ихэнхи нь дундаас хүнд зэргийн түвшинд сэтгэлзүйн нөлөөлөл илэрч байгаа гэж үнэлжээ. Цаашилбал нийт судалгаанд хамрагдагсдын 80.5% (n=297) нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан стресс менежментийн өрөө шаардлагатай гэж, 64.8% (n=239) нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай гэж мэдээлсэн байна. Дүгнэлт: SARS-COV-2 халдварын улмаас өвчтөнүүдтэй ажиллаж, тусгаарлагдсан өвчтөнүүдийн дунд эрүүл мэндийн ажилтнуудын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь дунд зэрэгээс хүнд байдлаар сэтгэлээр унасан байлаа. Судалгаанд хамрагдагсдын 64.8%-80.5% нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан сэтгэлзүйчийн тусламжтай стресс тайлах шаардлагатай байгаа хэмээн үзжээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лувсанняндаг, Э.Мөнх, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
