Тархины саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн заслын үйлчилгээг явуулын хөдөлгөөн засалч эцэг эхийн дэмжлэгтэйгээр үзүүлсэн нь

Зохиогчид

  • Х.Байгаль Зохиогч
  • А.Отгонбаатар Зохиогч
  • Д.Батлхам Зохиогч

Хураангуй

Үндэслэл: Тархины саа нь улс орны хувьд харилцан адилгүй байгаа боловч Монгол улсад тархины саа 1000 амьд төрөлтөнд 1.89 тохиолддог.3 Тархины саатай хүүхдэд хөдөлгөөн засал эмчилгээг тасралтгүй хийснээр хүүхдийн хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлсэн байна гэж судлаачид тэмдэглэсэн байна .12 Хүүхдийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага хамгийн чухал .6 Иймд. хөдөлгөөн засал эмчилгээнд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эцэг. эх. асран хамгаалагчдыг чадавхжуулах нь нэн тэргүүний чиглэл болж байна. Зорилго: СМРСЗ шалгуураар 5-р түвшний хүүхдүүдэд хөдөлгөөн засалчийн зааврын дагуу эцэг эх. асран хамгаалагчидаар дамжуулан гэрт нь хөдөлгөөн засал эмчилгээ хийж. хүүхдийн хөдөлгөөний хөгжилд гарах өөрчлөлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн хагас туршилтад судалгааны загвараар 2023.10.01-ний өдрөөс 2024.10.01-ний өдөр хүртэл явуулын үйлчилгээнд хамрагдсан 4-9 насны (эрэгтэй 2. эмэгтэй 4) дөрвөл саатай нийт 6 хүүхдийг сонгон хамруулсан. Явуулын хөдөлгөөн засалч 14 хоногт 1 удаа. 60 минутаар очиж үнэлгээ хийж. эмчилгээний зааварчилгаа өгч байв. Хүүхдийн хөгжлийг Вадемикум хөгжлийн хөтөч болон СМРМ -88 шалгуураар үнэлж ЗРЗЗ 26 программ ашиглан үр дүнд статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Хөдөлгөөн засалчийн зааварчилгаагаар эцэг. эхчүүд хүүхдэдээ дунджаар 7 хоногт 4.5 удаа. нэг удаад дасгал хийхдээ 26.6 минут хөдөлгөөн засал хийсэн байна. Хөдөлгөөний чадварыг 3 сарын дараа үнэлэхэд (р=0.020). 6 сарын дараа давтан үнэлэхэд (р=0.006). жилийн дараа үнэлэхэд (р=0.006) статистик ач холбогдолтойгоор сайжирсан байна. Хөдөлгөөний хөгжилд хамгийн бага ахиц гарсан үе нь зуны амралтын үе (р=0.539) байна. 2023 оны 10 сарын байдлаар 6 хүүхдийн хөгжлийн насны дундаж. Вадемикум хөгжлийн үнэлгээгээр 6.9 сартай хүүхдийн түвшинд байсан бол 2024 оны 10 сарын байдлаар 8.4 сар болж (р=0.010) хөгжлийн хувьд зогсонги байдалд байсан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дунджаар 1.483 сарын хөгжил гарсан байна. Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний хөгжилд эцэг. эх. асран хамгаалагчдаар дамжуулан дэмжлэг үзүүлэх нь хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Сувилахуйн салбар