Артишок (Cynara scolymus L.)-н идээшмэлийн бөөр хамгаалах үйлдлийн судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Гентамициний сульфат, мочевин, креатинин, гистопатологи, харх Артишок (Cynarа scolуmus L.)Хураангуй
Артишок (Cynara scolymus L.) ургамлыг мана улс өөри н орны ба галь газар зү н нөхцөлд сүүли н 5 жилд амжилтта тарималжуулж ба на. Бид Монгол оронд тарималжуулсан Артишокийн навчны идээшмэлийн бөөр хамгаалах үйлдлийг гентамициний сульфатаар бөөрний хурц үрэвслийн эмгэг загвар үүсгэж, цусны ийлдсийн мочевин, креатинин, шээсний хүчлийн хэмжээг тодорхойлж, бөөрний эдэд гистопатологийн шинжилгээ хийж судаллаа. Туршилт судалгааны 7, 14, 21 дэх хоногт Артишокийн идээшмэлийг 300мг/кг, 500 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлэг, стандарт буюу канефрон хэрэглэсэн бүлгийг эмгэг бүлэгтэй харьцуулахад цусны ийлдсийн мочевин, креатинин, шээсний хүчил буурсан (p<0.05) байна. Бөөрний эдийн гистопаталогоор шинжилгээний 7, 14, 21 дэх хоногт эмгэг бүлэгт бөөрний сувганцрын үхжил, сувганцрын дегенераци, завсрын эдийн үрэвсэл 50-75% илэрсэн, Артишокийн идээшмэлийг 300мг/кг, 500мг/кг, тунгаар хэрэглэсэн бүлэгт бөөрний сувганцар үхжил, сувганцрын дегенераци, завсрын эдийн үрэвсэл 0-25% илэрсэн ба эмгэг бүлэгтэй харьцуулахад бөөрний сувганцар үхжил, сувганцрын дегенераци, завсрын эдийн үрэвслийг 2-3 дахин бууруулж, бөөр хамгаалах үйлдэл үзүүлсэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
