Сибирь мийн хумс (Nepeta sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн чанар, тооны шинжилгээ ба антиоксидант идэвх
Түлхүүр үг:
Сибирь мийн хумс, фенолт нэгдэл, флавоноид, DPPH радикал зайлуулах идэвхХураангуй
Манай оронд ургадаг Сибирь мийн хумс ургамлын газрын дээд хэсгийн 70%, 40%-ийн этанолон ханд, усан хандны биологийн идэвхт гол нэгдлүүдийн чанарын шинжилгээг нимгэн үеийн хроматографи, тооны шинжилгээг спектрофотометрийн аргаар, антиоксидант идэвхийг DPPH радикалыг зайлуулах аргаар харьцуулан судлав. Сибирь мийн хумс ургамлын газрын дээд хэсгийг 2006 оны 7-р сарын 26-нд Монгол орны ургамал газар зүйн Монгол Алтайн уулын хээрийн тойрогт орших Говь-Алтай аймаг, Жаргалант сум, Хасагт хайрхан, Дунд шарын амнаас түүж, шинжилгээнд бэлтгэв. Судалгааны дүнд нийт фенолт нэгдлийн тоо хэмжээ (%) галлын хүчилд шилжүүлснээр 70% этанолон ханданд 3.74±0.05, 40% этанолон ханданд 3.94±0.04, усан ханданд 3.79±0.16 буюу ойролцоо хэмжээтэй агуулагдаж байгаа бол нийт флавоноид (%) рутинд шилжүүлснээр 2.01±0.12, 1.44±0.17 ба 1.99±0.02 тус тус агуулагдаж байв. Эдгээр ханд нь DPPH радикалыг (IC50, мкг/мл) 284.77±1.89, 198.80±1.58 ба 134.24±1.42 идэвхтэйгээр зайлуулсан үр дүн өгсөн нь тухайн ургамлыг антиоксидант идэвх султай ба усан ханд харьцангуй сайн идэвхтэй гэж дүгнэв. Энэхүү судалгааны үр дүн нь цаашид тухайн ургамлын фитохими болон биолог, фармакологийн идэвхийг судлах судалгааны үндэс суурь болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч. Ерөөлт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
