ЧШ хэвшинж II бүхий өвчтөнд зарим эмийн эмнэл зүйн үр дүнгийн харьцуулсан судалгаа

Зохиогчид

  • Б. Гэрэлмаа АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим БЗД-н эмнэлэг, Дотоод шүүрлийн тасаг narantungalag@mnums.edu.mn Зохиогч
  • Б. Ууганцэцэг АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим БЗД-н эмнэлэг, Дотоод шүүрлийн тасаг narantungalag@mnums.edu.mn Зохиогч
  • Д.Нарантунгалаг АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхим БЗД-н эмнэлэг, Дотоод шүүрлийн тасаг narantungalag@mnums.edu.mn Зохиогч

Түлхүүр үг:

HbA1с, полиморфизм, сульфанилмочевинүүд, глимепирид, метформин

Хураангуй

2009 онд хийгдсэн ХБӨ-ний хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин 6.5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9.5% байна. Сульфанилмочевин болон меглитинидийн бүлгийн эмүүд нь инсулин ялгаралтыг сэдээх, харин тиазолидинойд болон бигуанидын бүлгийн эмүүд нь инсулиний рецепторын мэдрэг чанарыг нэмэгдүүлэх үйлдэлтэй. Бидний судалгаа ЧШ хэв шинж II оношлогдсон өвчтөнд сульфанилмочевин дангаар болон метформинтой хосолсон эмчилгээний эмнэл зүйн үр дүнг харьцуулан тодорхойлохын тулд ЧШ хэвшинж II бүхий өвчтөнд глимепирид дангаар болон глимепирид + метформин хосолсон эмчилгээний эмнэл зүйн үр дүн, Калийн ионы сувгийн генийн полиморфизмын хамаарлыг холбон тогтоох зорилтыг бид тавьсан. Эмнэл зүйн практикт сульфанилмочевинүүд болон метформины хослолыг түгээмэл хэрэглэдэг. Бидний хийсэн судалгаанд хоёр бүлэгт HbA1с, өлөн үеийн глюкозын түвшингийн өөрчлөлт харьцангуй өндөр байсан бол бусад үзүүлэлтүүд ижил байв. Цусан дах сахарын хэмжээг бууруулах эмэн эмчилгээний дан болон хосолсон хэрэглээнд калийн ионы сувгийн генийн полиморфизм хамаарлын нөлөө ажиглагдсангүй. Энэ бүгдээс харахад сульфамочевины бэлдмэлүүдийг метформинтэй хамт хэрэглэх нь дангаар хэрэглэснээс чихрийн шижин хэв шинж II эмчилгээний эмнэл зүйн хувьд зохимж сайтай нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нарантунгалаг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл