Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн фармакологийн зарим судалгаа
Түлхүүр үг:
Нохойн хошуу, Артишок, Сөөгөн боролзгоно, DPPH, гистопатологиХураангуй
Бөөрний өвчлөл сүүлийн үед хурдацтай өсөж 750 сая гаруй хүнийг хамарч дэлхий нийтийн эрүүл мэндийн гол асуудал болоод байна. Нохойн хошуу (Rosa acicularis L)–ны үр жимсний усан ханд, Артишок (Cynara scolymus L)–ийн навчны 70% этанолын ханд, Сөөгөн боролзгоны (Dasiphora fruticosa L)-цэцэгний 70% этанолын ханд тус бүрийг 2:2:1 харьцаатай авч нийлмэл бэлдмэл бэлтгэж, судалгаанд ашигласан. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн чөлөөт радикалыг 50% саатуулах концентраци (IC50) нь 91.86 мкг/мл буюу антиоксидант үйлдэлтэй байна. Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн LD50 нь 5000мг/кг-с дээш, OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар практикийн хувьд хоргүй байна. Гентамициний сульфатаар үүсгэсэн бөөрний хурц үрэвслийн үед туршилтын бүлэг буюу ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл хэрэглэсэн бүлгийг эмгэг бүлэгтэй харьцуулахад цусны ийлдсийн мочевин 2.2, 3.0 ба 3.64 дахин (p<0.05); креатинин 1.67, 1.99 ба 2.35 дахин (p<0.05); шээсний хүчлийн хэмжээ 1.34, 1.49 ба 1.61 дахин (p<0.05) тус тус буурсан, гистопатологийн шинжилгээнд туршилтын бүлэгт бөөрний сувганцрын үхжил, сувганцрын дегенераци, завсрын эдийн үрэвсэл нийт харах талбайд 25-50 хувьд илэрсэн байгаа нь ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл бөөр хамгаалах үйлдэлтэйг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
