Шар айрагны шаарнаас Олигосахаридыг энзимийн гидролизын аргаар ялгасан дүн

Зохиогчид

  • Э.Пүрэвдулам АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим МУИС, ШУС, Химийн тэнхим Цахим хаяг: purevdulam@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Ч.Одгэрэл АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим МУИС, ШУС, Химийн тэнхим Цахим хаяг: purevdulam@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Б.Мөнхжаргал АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим МУИС, ШУС, Химийн тэнхим Цахим хаяг: purevdulam@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим МУИС, ШУС, Химийн тэнхим Цахим хаяг: purevdulam@mnums.edu.mn, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Арабиноксилоолигосахарид, Нил улаан туяаны спектроскопи, Арабиноксилан, Спектрофотометр

Хураангуй

Арабиноксилоолигосахарид нь β(1-4)-гликозидын холбоогоор холбогдсон 2-10 арабиноз, ксилозоос тогтсон арабиноксилан агуулсан лигниноцеллюлозоос химийн ба энзимийн гидролизын аргаар цэвэршүүлэн гарган авдаг бие махбодод пребиотик үйлчилгээ үзүүлдэг нүүрс ус юм. Шар айрагны шаарны хуурай үлдэгдэл 7.64%чийг, 15.75% уураг, 4.81% өөх тос, 6.25% эрдэс тус тус агуулагдаж байгааг тогтоов. Богино долгионы зууханд энзимийн гидролизд оруулж цэвэршүүлэн гарган авсан олигосахаридын найралганд O-H , С-H болон гемицеллюлозын C-O, C-C-C, C-OH болон гликозидын холбоо бүхий бүтцийн нэгжүүдийг агуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл