Хүүхэд насанд тохиолдох дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа

Зохиогчид

  • Т.Отгончимэг АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч
  • Л.Наранбат АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч
  • Б.Бүдээ АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч
  • Н.Отгонсайхан АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч
  • А.Эрдэнэбилэг АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч
  • Б.Жаргалсайхан АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС ГССҮТ Цахим хаяг: Otgoo_8786@yahoo.com, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Дунд чөмөгний толгойн судасгүйжилтын үхжил, Лептин

Хураангуй

Дэлхий нийтэд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хүүхдийн согогийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2017 онд уг өвчний тархалтыг илүү нарийвчлалтай судлахын тулд 2.1 сая хүнийг судалгаанд хамруулсан. Үүгээр 100000 хүн амд 9.3 тохиолдолд бүтгэгджээ. Хүйсийн хувьд эр:эм дээрхи тохиолдолд 4:1 байсан.1 Манай оронд уг өвчин хожуу үед оношлогдох нь эмчилгээний үр дүн буурч бага насандаа тулгуур эрхтэний хөгжлийн бэрхшээл үүсэх тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймээс уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалж эрт илрүүлэх нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хүүхдийн насанд тохиолдох дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчинд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Материал, арга зүй: Аналитик ба баримтын судалгааг тохиолдол хяналтын судалгааны аргыг ашиглан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр 2018-2020 онд үйлчлүүлсэн 96 хүүхдийг хамрууллаа. Судалгаанд 2018-2020 онд нийт ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 2-15 насны хүүхдүүдээс тохиолдлын бүлгийн 32, хяналтын бүлгийн 64 хүүхэд, нийт 96 хүүхдийг хамруулсан. Судалгааны тоо мэдээллийг оруулах, засварлах, шинэ хувьсагч үүсгэх, дүн шинжилгээ хийхэд статистик боловсруулалтын Stata 13.0 IC програмыг хэрэглэсэн. Үр дүн: Хүүхэд осол гэмтэлд өртсөн байдлаар хяналтын бүлэг өртсөн-56, тохиолдлын бүлэг өртсөн-23, хүүхэд удаан хугацаагаар хэрэглэж байгаа эм байгаа эсэх хяналтын бүлэг байхгүй-56, тохиолдлын бүлэг байхгүй-23, хүүхдэд анх илэрсэн зовиур түнхний өвдөлт тохиолдлын бүлэг-18(78.2%)хяналтын бүлэгт -7(12.5%), удамд нь түнхний эмгэгтэй хүн байсан эсэх тохиолдлын бүлэгт байсан-14(60.8%), хяналтын бүлэгт-2(3.57%) байв. Эцэг тамхи татдаг эсэх тохиолдлын бүлэгт тийм-20(86.9%), хяналтын бүлэгт тийм-16(28.5%), эх тамхи татдаг эсэх тохиолдлын бүлэгт тийм-7(30.4%), хяналтын бүлэгт тийм-2(3.57%), хүүхэд дам тамхидалтанд өртдөг эсэхийг асуухад тохиолдлын бүлэгт тийм-21(91.3%) хяналтын бүлэгт тийм-35(62.5%), гэртэй зуухан галалгаатай эсэх тохиолдлын бүлэгт тийм7(30.4%), хяналтын бүлэгт тийм-2(3.57%) тодорхойлогдсон. Дүгнэлт: Орчны агаарын бохирдол нь дунд чөмөгний толгойн судасгүйжлийн үхжилт өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Нийгэм эдийн засаг нөлөөлөл болон, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн тамхи татах, дам тамхидалтанд өртсөнөөр уг өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Наранбат, Н.Отгонсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл