Ходоодны хорт хавдар болон ийлдсийн пепсиногений хамаарал

Зохиогчид

  • А.Дашмаа Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Л.Тулгаа Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Д.Ганчимэг Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • М.Чинзориг Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Э.Эрхэмбаяр Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • М.Адилсайхан Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч
  • Б.Батболд Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн Хавдар Судлалын Үндэсний Төв Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Цахим хаяг: dashmaa.ims@mnums.edu.mn, Утас: Зохиогч

Түлхүүр үг:

Ходоодны хавдар, Пепсиноген I, Пепсиноген II, Ийлдсийн биомаркер

Хураангуй

Монгол улс дэлхийд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I (ПГI), пепсиноген II (ПГII), пепсиноген I/II харьцаа (PGI/II) маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал-ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit цомог ашиглан Хятад улсын Biobase Biodustry үйлдвэрийн BIOBASE-EL10A reader төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. Үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 82 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь ПГI 78.76±60.56 нг/мл, ПГII 17.45±13.14 нг/мл, ПГI/II 5.28±4.18 байсан ба шинжилгээний үр дүнд боловсруулалт хийх зорилгоор хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцоход тохиолдлын бүлэгт ПГI дундаж нь 43.35±36.67 нг/мл, хяналтын бүлэгт 68.11±35.39 нг/мл байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), ПГII дундаж нь тохиолдлын бүлэгт 14.94±10.44 нг/мл, хяналтын бүлэгт 13.29±5.98 нг/мл байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), ПГI/II харьцаа тохиолдлын бүлэгт 3.40±2.56, хяналтын бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Судалгаанд оролцогчдыг дундаж нас буюу 60-аас доош болон дээш гэж ангилан биомаркерын түвшинг үнэлэхэд PGI ба PGII түвшин <60 насанд 94.23±62.55 нг/мл, 21.47±16.03 нг/мл, >60 насанд 64.74±55.77 нг/мл, 13.79±8.49 нг/мл буюу нас ахих тусам PGI (p=0.027), PGII (p=0.007) түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгаанд оролцогчдын ийлдсийн ПГI/II харьцаагаар бүлэглэн үнэлэхэд ийлдсийн ПГI (p=0.000) болон ПГI/II (p=0.000) харьцаа бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгааны бүлгүүдэд ПГI, ПГII, ПГI/II түвшинг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр харьцуулан судлахад ПГI ≤30нг/мл болон ПГI/II ≤4 багасах нь ходоодны хорт хавдартай статистик ач холбогдол бүхий хамааралтай байна(ПГI: OR=6.44, 95%CI 2.03-20.45, p=0.002; ПГI/II:OR=4.05, 95%CI 1.41-11.64, p=0.01). ПГI/II үзүүлэлтийн cut off хэмжээг 4 гэж үзэн мэдрэг, өвөрмөц чанарыг Youden-ий индексээр үнэлэхэд мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% (PPV 67%, NPV 65%) байлаа. ПГI биомаркерын cut off хэмжээ 30 нг/мл, мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82% (PPV 72%, NPV 70%), ПГII биомаркерын cut off хэмжээ 14 нг/мл, мэдрэг чанар 50%, өвөрмөц чанар 58% (PPV 42%, NPV 65%) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн ПГI түвшин болон ПГI/II харьцаа статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Ийлдсийн ПГ түвшин нас ахих тусам багасч байна. Ходоодны хавдрын үед ийлдсийн ПГII түвшингээс илүүтэй ПГI-н түвшин ач холбогдол өндөртэй байна. Ходоодны хорт хавдрыг оношлох cut off утга ПГI ≤30 нг/мл байхад мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82%, ПГI/II ≤4 байхад мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Адилсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл