Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн эс судлалын оношилгоо, оношийн тохироог судалсан дүн

Зохиогчид

  • Г.Уянга Эмгэг судлалын үндэсний төв Зохиогч
  • Ш.Энхтуяа Эмгэг судлалын үндэсний төв Зохиогч
  • Д.Оюунчимэг Этүгэн их сургууль Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Умайн хүзүүний эс ба эд судлалын шинжилгээний хамаарал, Мэдрэг ба өвөрмөц чанар, Эерэг үр дүнгийн үзүүлэлт, Сөрөг үр дүнгийн үзүүлэлт, Оношийн тохироо

Хураангуй

Үндэслэл: Умайн хүзүүний өмөн нь түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх боломжтой хавдар юм. Умайн хүзүүний арчдасыг Папониколаугийн аргаар будаж, микроскопоор шинжлэх эс судлалын арга нь хучуур эдийн доторхи хавдарыг илрүүлэхэд оновчтой, цаг хугацаа хэмнэсэн, өртөг багатай арга ч сэжигтэй үр дүнг нь гистопатологийн аргаар баталгаажуулах шаардлага гардаг. Зорилго: Умайн хүзүүний Пап түрхцийн эсийн шинжилгээний өөрчлөлтийг гистопатологийн шинжилгээний дүнтэй харьцуулж мэдрэг ба өвөрмөц чанар, эерэг үр дүнгийн үзүүлэлт ба сөрөг үр дүнгийн үзүүлэлтийн утгыг тодорхойлоход оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд ретроспектив судалгааны загварыг ашиглав. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д шинжилсэн эсийн шинжилгээний 192 түрхцийг санамсаргүй аргаар сонгож, эд судлалын шинжилгээний үр дүнтэй харьцуулан судлав. ХСҮТ-д хандсан 192 эмэгтэйн умайн хүзүүний эсийн шинжилгээний түрхцийн төрхийг Бетезда (2001) системээр, эд судлалын шинжилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын (2009) ангиллаар харьцуулан үнэлэв. Үр дүн: Нийт 192 түрхцийн эс ба эд судлалын шинжилгээний онош тохирсон нь 54.2% (n=103), зөрсөн нь 45.8% (n=87) ба 2 түрхэц хадгалалтын явцад техникийн шаардлага хангахгүй тул хасагдсан. Судалгаанд эс судлалын шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэц илэрсэн 51, хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэц илэрсэн 26, гистологийн шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэц илэрсэн 84, хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэц илэрсэн 39 тохиолдлыг илрүүлэв. Хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэцийн өөрчлөлт 60.8%, сөрөг буюу өөрчлөлтгүй тохиолодол 64.5% илэрч, жинхэнэ эерэг утга 39.2%, жинхэнэ сөрөг утга 35.5% оношийн тохироо хангалтгүй (k=0.213, p=0.002), хавтгай хучуур эсийн их гэмтэц өөрчлөлтийн 50.0%-ийг, сөрөг буюу өөрчлөлтгүй нь 86.1% илрүүлж, жинхэнэ эерэг утга 50.0%, жинхэнэ сөрөг утга 13.9%, оношийн тохироо хангалтгүй (k=0.311, p=0.000) байв. Дүгнэлт: Умайн хүзүүний өмөнг илрүүлэх эс ба д судлалын шинжилгээний оношийн тохироо 65.6% (n=126), зөрүү нь 34.4% (n=66) байна (p=0.001). Эс судлалын шинжилгээний хуурамч эерэг (40.2%), хуурамч сөрөг (21.1%) дүгнэлт төдийлөн хангалттай түвшинд биш байна. Эс судлалын шинжилгээний оношилгооны чадамж Бетесдагийн ангилалын категори бүрээр харилцан адилгүй, эс ба эд судлалын оношийн тохироо сул (k=0.333) байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл