Артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн эмийн тогтвортой хэрэглээг морицкийн асуумжаар судалсан нь
Түлхүүр үг:
Артерийн гипертензи, Эмийн тогтвортой хэрэглээХураангуй
Зорилго: Улаанбаатар хотын ӨЭМТ-р үйлчлүүлж буй артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн эмийн тогтвортой хэрэглээг судлахад оршино. Зорилт: 1.Артерийн гипертензийтэй үйлчлүүлэгчдийн эмийн тогтвортой хэрэглээг судлах. 2.Артерийн гипертензийтэй үйлчлүүлэгчдийн зүрх судасны эрсдэлийг үнэлэх. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг өрхийн эмнэлэгт суурилсан аналитик судалгааны нэг агшингийн арга ашигласан. Энгийн санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын 9 дүүргийн 27 ӨЭМТ-н эмчийн хяналтанд байх нийт 186 үйлчлүүлэгчдээс 4 бүлэг 36 асуулт бүхий олон улсын стандарт Морицкийн асуумж авч 0-8 оноогоор дүгнэж үнэлгээ өгсөн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн дундаж нас 37.7 (±13.6), 60.8% (n=113)-ийг эмэгтэйчүүд эзэлж байна, 66,6% (n=124) дээд боловсролтой бол 33.4% (n=62) нь тусгай дундаас доош боловсролтой байна (p=0.028), Өрхийн орлогыг 2017 онд үндэсний статистикийн хорооноос тогтоосон өрхийн дундаж орлого (848800 төгрөг)-той харьцуулахад 58.1% (n=108) бага орлоготой байсан. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийг Морицкийн асуумжаар үнэлэхэд 13.4% (n=25) сайн, 54.3% (n=101) дунд, 32.3% (n=60) хангалтгүй байв. (p<0.0001), 16.7% (n=31) зүрх судасны өвчний эрсдэлгүй байлаа. Дүгнэлт: Артерийн гипертензитэй үйлчлүүлэгчдийн эмийн тогтвортой хэрэглээ нь хангалтгүй байна. Артерийн гипертензийн эмийн эмчилгээтэй үйлчлүүлэгчдийн маш бага хувь буюу 16.7% нь эрсдэлгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хүрээнд артерийн гипертензийн үеийн эмийн тогтвортой хэрэглээг сайжруулах нэн шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
