Оюутнуудын биеийн өвөрмөц чанарыг судалсан дүн

Зохиогчид

  • Зангин ӨМАУИС-ийн 2018 оны аспирант (010110) Зохиогч
  • Зунаа ӨМАУИС-ийн оюутан (010110) Зохиогч
  • Ван Юе Хун ӨМАУИС, дотор өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Одгэрэл АШУҮИC, Цуc cудлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн өвөрмөц чанар, Монгол анагаах ухаан, Биеийн жингийн индекс

Хураангуй

үндэслэл: Монгол анагаах ухааны онолоор “Биеийн өвөрмөц чанар” нь эцэг эхийн дусал нийлэн үр хөврөл тогтож, бойжих явцад бүрэлдэх ба амьдралын туршид тухайн бодгалийн онцлогыг тодотгох төрөлх чанар болдог. Зорилго: Монгол анагаах ухааны биеийн өвөрмөц чанарын тархалтыг оюутны биеийн жингээс хамааруулан судлахаар зорив. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Cудалгаанд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, “Монгол Анагаах Ухааны Үндсэн Онол” дах биеийн өвөрмөц чанарын ерөнхий илрэлийг үндэслэн, биеийн өвөрмөц чанарыг ялган тогтоов. үр дүн: Судалгаанд 381(эрэгтэй 122 (32.02%), эмэгтэй 259 (67.98%)) оюутныгсонгож авсан. Монгол анагаах ухааны аргачлалын дагуу биеийн өвөрмөц чанарыг ялган дүйхэд тэдгээр оюутнуудын 54 (14.17%)-д нь хийн, 76 (19.95%)-д нь шарын, 51 (13.39)-д нь бадганы өвөрмөц чанар голлоcон бол хий+шар хавсарсан 53 (13.91%), бадгана+шар хавсарсан 52 (13.65%), бадгана+хий хавсарсан 28 (7.35%), хурмалын өвөрмөц чанартай 67 (17.59%) оюутан байлаа. Биеийн өвөрмөц чанар нь тухайн бодгалийн хүйснээc хамаарч ялгаатай тархалттай байв (P<0.05). Биеийн жингийн индексээс хамааруулан биеийн өвөрмөц чанарыг судлахад. биеийн жингийн индекс багатай оюутны дунд бадгана шар хавсарсан өвөрмөц чанартай 2.5%, эсрэгээрээ биеийн жингийн индекс ихтэй оюутны бүлэгт бадгана болон бадгана шарын өвөрмөц чанар 23.8%, 28.6% тус тус тодорхойлогдсон. Харин биеийн жингийн индекс хэвийн бүлэгт шар, хий шарын өвөрмөц чанар давамгайлж, бадгана, хий+бадгана хоcолcон өвөрмөц чанартай нь харьцангуй цөөн тархалттай нь ажиглагдлаа (P<0,05). Дүгнэлт: 18-25 наcны оюутны дунд шарын өвөрмөц чанар голлож байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн дунд шарын өвөрмөц чанарын тархалт өндөр (P<0.05). Биеийн өвөрмөц чанар нь биеийн жингийн индексийн ялгаатай бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай тархаcан (P<0.01) байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл