Саримсны ханд болон саримсны ханд агуулсан желатинан нанопартиклийн бактерийн эсрэг болон цус задлах идэвхийн судалгаа

Зохиогчид

  • Б.Намуунзул Гялс анагаах ухааны төв Зохиогч
  • Б.Цэрэндолгор Эм зүйн шинжлэх ухааны их сургууль Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ц.Алтансүх АШУҮИС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

garlic, antibacterial effect, hemolytic effect

Хураангуй

Саримс нь бактерийн эсрэг болон хавдрын эсрэг өндөр идэвхтэй болох нь олон судалгаагаар тогтоогдсон байдаг. Зорилго: Бид энэхүү судалгаагаар Монгол болон Хятад саримснаас спиртэн болон усан ханд бэлтгэн, ханд тус бүрээс желатинан нанопартикль гарган авч, бактерийн эсрэг болон цусны улаан эс задлах идэвхийг үнэлэхийг зорилоо. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бактерийн эсрэг идэвхийг дискийн нэвчилтийн болон шингэрүүлэлтийн аргаар тодорхойлсон бол, цусны улаан эс задлах идэвхийг спектрофотометрээр тодорхойллоо. үр дүн: Монгол спиртэн ханд болон Хятад спиртэн ханд нь бактерийн эсрэг идэвхтэй буюу 15 мм өсөлт дарангуйлагдсан бүс үүсгэсэн байна. Харин шөлөнд шингэрүүлэх аргаар бактерийн өсөлтийг дарангуйлах идэвхийг үнэлэхэд хятад спиртэн ханд нь илүү идэвхтэй буюу 16 мг/мл тун нь өсөлтийг дарангуйлах хамгийн бага тун байсан. Цусны улаан эс задлах идэвхийг үнэлэхэд саримсны ханд болон саримсны ханд агуулсан нанопартикль цусны улаан эс задлах идэвхгүй болох болох нь тогтооглоо. Дүгнэлт: Энэ бүгдээс дүгнэхэд саримсны ханд нь бактерийн эсрэг идэвхтэй, цусны улаан эс задлах идэвхгүй болох нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл