Arg-1 уургийн агууламжид хүдрийн заарын үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Arg-1, musk, ischemic stroke, cerebral ischemic-reperfusion, middle cerebral artery occlusion, rat modelХураангуй
үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай орны хэмжээнд тархины судасны эмгэг ихээхэн нэмэгдэх хадлагатай байгаа бөгөөд нас баралтын шалтгаанаар 2-р байрыг эзэлдэг үзүүлэлттэй байна. Үүнээс үндэслэн монголын уламжлалт анагаах ухаанд нэн эртнээс хэрэглэгдэж ирсэн эмийн түүхий эд болох хүдрийн заарыг мэдрэлийн эсийг хамгаалах, нейрогенезийг дэмжих байдлыг орчин үеийн молекул биологийн аргаар тодорхойлж, тархины шигдээс-реперфузийн эмгэг загвар үүсгэн Монгол орны Баданга хүдрийн заарын үзүүлэх үйлдлийн нөлөөг судлах нь бидний гол зорилго болно. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд Вистар үүлдрийн 180-220 грамм жинтэй, 120 толгой, эр хархыг авч эрүүл, хуурамч мэс засал, эмгэг загвар, хүдрийн заар 50 мг/кг, хүдрийн заар 100 мг/кг, нимодипин 10 мг/ кг гэсэн бүлгүүдэд хуваан эрүүлээс бусад бүлэгт Longa EZ (1989) нарын аргачлалаар тархины дунд артерийг 90 минут бөглөх замаар шигдээсреперфузи үүсгээд туршилтын бүлэг тус бүрт эмийг 7 хоног уулган үр дүнг 1, 3, 7 дахь өдрүүдэд хархны тархины эдэд агуулагдах Arg-1 уургийн агууламжийг иммунофлюресцент гистохимийн аргаар судаллаа. үр дүн: Тархины шигдээс-реперфузи (MCAO/R) үүсгэсэн туршилтын амьтанд хүдрийн заарын 50 мг/кг, 100 мг/кг тун нь хархны тархины эдэд агуулагдах Arg-1 уургийн агууламжийг үнэний магадтай (р<0.001) ихэсгэсэн үр дүн гарлаа. Дүгнэлт: Тархины шигдээс-реперфузийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтанд хүдрийн заарын 50 мг/кг, 100 мг/ кг тунд Arg-1 уургийн агууламжийг нэмэгдүүлэх замаар мэдрэлийн эсийг хамгаалах, нейрогенезийг дэмжих, шигдээсийн талбайг бууруулах үйлдэл үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Раднаа, Л.Энхсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
