Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Шүд өндөр хэм дүрс оношилгоо хугарал Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим, Био-АС, АШУҮИС Дүрс оношилгооны тэнхим, АУС, АШУҮИС “Сувд-Д” шүдний эмнэлэг Янбиан Их Сургууль, БНХАУХураангуй
үндэслэл: Хэт өндөр хэмд өртөж нас барсан хүний зөөлөн эд дийлэнх тохиолдолд шатаж үгүй болноос цогцсыг танин тогтооход хүндрэлтэй байдал тулгардаг ч бүтэц найрлагын хувьд гадаад орчны таагүй нөлөөг тэсвэрлэх чадвартай шүдний хатуу эдүүд үлддэг нь уг нөхцөл байдалд эерэгээр нөлөөлдөг байна. Зорилго: Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтэц зүйн өөрчлөлтийг харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: 100℃, 300℃, 500℃, 700℃ийн хэмд шатсан шүдний үлэмж болон дүрс оношилгоо дахь өөрчлөлтийг тодорхойлж, өөрчлөлтүүдийг харьцуулах зорилт тавин 60 ширхэг шүдийг судалгаанд хамруулав. үр дүн: Шүдний жинг үйлчилсэн хэмтэй харьцуулахад шууд хүчтэй (r=0.86, p<0.01) хамааралтай, хугарлын үзүүлэлтийг хэмтэй харьцуулахад хэмээ даган хугарлын тоо нэмэгдэх (r=0.32, p<0.05), өргөн өргөсөх (r=0.36, p<0.01) зүй тогтолтой байх ба харин хугарлын урттай (r=-0.17, p<0.01) хамааралгүй байна. Дүгнэлт: Шүдийг өндөр хэмүүдээр үйлчлэхэд хэм ахих тусам паалан, тугалмай, паалан-тугалмайн зааг зэрэг цөгцний гэмтэл, сурвалжийн хугарал үүсч байна. Шүдний бүтцийн өөрчлөлтүүд нь үйлчлэх хэмээс хамааран (p<0.05, p<0.01) нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
