Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд судалсан нь

Зохиогчид

  • Т.Хонгорзул АШУҮИС. АУС. Арьс судлалын тэнхим Зохиогч
  • Н.Мөнхжаргал АШУҮИС. АУС. Арьс судлалын тэнхим Зохиогч
  • Л.Байгалмаа АШУҮИС. АУС. Арьс судлалын тэнхим Зохиогч
  • Б.Бүрэнжаргал АШУҮИС. Био-АС. Физиологийн тэнхим Зохиогч
  • Б.Сэвжидмаа АШУҮИС. Био-АС. Физиологийн тэнхим Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС. АУС. Арьс судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Атопийн арьсны үрэвсэл, Атопийн арьсны үрэвслийн хүндийн зэрэгийн үнэлгээ, АШУҮИС. АУС. Арьс судлалын тэнхим, АШУҮИС. Био-АС. Физиологийн тэнхим

Хураангуй

үндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай болон бага насанд эхэлдэг удамших хандлагатай арьс хуурайших, загатнах шинж бүхий архаг, дахилтат явцтай, арьсны үрэвсэлт эмгэг юм. Арьсны хоригийн үйл ажиллагааны алдагдал нь цаашид атопийн арьсны үрэвсэл үүсгэдэг хэмээн Элиас болон Тайэб нарын судлаачид тэмдгэлсэн байдаг. Арьсны хоригийн үйл ажиллагаа гэмтсэний улмаас атопийн арьсны үрэвсэлт өвчний үед өнгөн хөрсний чийг алдалт нэмэгдэн, арьсны чийгшил буурсан байдгийг судалсан байна. Монголд одоогоор атопийн арьсны үрэвсэл өвчтэй хүүхдүүдийн арьсны физиологийн үзүүлэлтийг үнэлсэн судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдэд үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Атопийн арьсны үрэвсэл оношлогдсон 0-19 насны нийт 55 өвчтөн мөн 38 эрүүл хүүхдийг судалгаандаа хамруулсан. Судалгаанд Герман улсын CK electronicCSI-Complete skin investigation khazaka багаж ашиглан арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг (TEWL) тодорхойлов. SCORAD үнэлгээний тест ашиглан судалгаанд оролцогчдын хүндийн зэргийг үнэлж арьсны физиологийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлав. үр дүн: Арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг эрүүл болон тууралт бүхий арьсны гадаргууд үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (Р<0.05). Судалгаанд оролцогчдын арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтын дундаж хэмжээ нь ААҮ-тэй хүүхдийн тууралттай арьсны хэсэгт 11.86 (гр/м2-цагт), тууралтгүй арьсны хэсэгт 6.13 (гр/м2-цагт) байсан бол эрүүл хүүхдийн арьсны хэсэгт 6.8 (гр/ м2-цагт) байлаа. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтыг үнэлэхэд ААҮ-тэй хүүхдийн тууралттай хэсгийн арьсанд илүү өндөр байлаа. Харин эрүүл хүүхдийн арьсны гадарга болон ААҮ-тэй хүүхдийн тууралтгүй хэсгийн арьсны гадаргын өнгөн хөрсний чийг алдалтын дундаж хэмжээ ойролцоо байгаа нь монгол орны уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бүрэнжаргал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл