Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн хорт зуршлын хэрэглээг судалсан дүн

Зохиогчид

  • Ц.Отгонзаяа Этүгэн их сургууль Зохиогч
  • Д.Оюунчимэг Этүгэн их сургууль Зохиогч
  • Д.Хишигтогтох АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

non-infectious disorders, risk factors, alcohol and tobacco abuse

Хураангуй

үндэслэл: Тархвар зүйн шилжилтийн улмаас сүүлийн 20иод жилд дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, зан үйлийн сөрөг дадалтай хамаарал бүхий цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн өвчлөл, нас баралт нэмэгдэн, эдийн засагт учруулах дарамт нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн хорт зуршлын (архи, тамхи) хэрэглээг судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, өрхийн эрүүл мэндийн төвд суурилж 2019 оны 7-11 сард явуулсан. Судалгаанд Ховд аймгийн Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй 165 насанд хүрсэн хүн хамрагдсан. Судалгааны мэдээ материалыг Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох Steps 2013 судалгааны стандарт асуумжийг ашиглан, биоанагаахын ёс зүйн зөвшөөрлийн (дугаар №2) дагуу цуглуулсан. үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 44.2% (n=73) нь эрэгтэй, 55.8% (n=92) нь эмэгтэй хүмүүс байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл