Амьдралын чанарын үзүүлэлтийг хамрын таславчийн засах хагалгааны дараа үнэлсэн байдал

Зохиогчид

  • А.Чанцалдулам АШУҮИС Зохиогч
  • А.Аюурзана АШУҮИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Р.Бямбасүрэн ШУГТЭ-ийн чих хамар хоолойн тасаг Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС-ийн Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

өгүүлэл, Амьдралын чанар, Хамрын таславчийг засах хагалгаа, Хамрын таславчийн муруйлт, NAIF асуумж

Хураангуй

үндэслэл: Хамрын таславчийн муруйлттай явах тусам хамрын амьсгал саадтай болж буюу хамар битүүрч улмаар энэ нь амьсгаадуулах, ядраах, унтахдаа хурхирах, оюуны ачаалал авах чадваргүй болох зэрэг олон тооны өөрчлөлтөнд хүргэж байгаа буюу хүний амьдралын чанарын эрс бууруулж байна. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд 42 үйлчлүүлэгч оролцсон, үүнээс 23 эр (57,2%, n=38), дундаж нас 37+-19 нас, 19 эмэгтэй (42.8%, n=38), дундаж нас 35+-15 нас. ШУГТЭ-ийн чих хамар хоолойн тасагт ХТМЗ хагалгааа хийлгэсэн үйлчлүүлэгчдийг сонгож судалгаандаа хамрууллаа. NAIF асуумжийг ашиглан хагалгааны дараа тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг, зовиурыг үнэлж амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг илрүүллээ. үр дүн: Биеийн ба сэтгэл санааны байдал хамрын таславчийн муруйлтийг засах хагалгаанаас 1 сарын дараа сайжирсан байна. Хамрын таславчийн муруйлтийг засах хагалгаанаас хойш 12 сарын дараа нийгмийн ба оюун ухааны чадвар сайжирсан байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Аюурзана, С.Энэбиш

Татсан тоо

Нийтлэгдсэн

2020-05-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл